x

Хоёр настай хүүхдээр хурдан морь унуулсан эцгийг 100 мянган төгрөгөөр торгожээ

2018 оны тавдугаар сарын 18-нд Дорнод аймгийн Баянтүмэн сумын нэгэн малчин зээ хүүгийнхээ үсний найрыг хийхдээ бэсрэг хурдан морины уралдаан зохион байгуулж энэ үеэр нь найранд ирсэн нэгэн зочин хоёр настай хүүгээ морин дээр хүлж уралдуулсан мэдээлэл гараад байгаа билээ. 

Энэ талаар Дорнод аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газрын холбогдох байцаагчаас мэдээлэл авахад "Найран дээр ирсэн айлын мал хариулдаг нэгэн залуу хоёр настай хүүгээ өөрийн хонины мориндоо мордуулж уралдуулсан хэрэг гарсан нь үнэн. Бид энэ талаар мэдээлэл авангуутаа тавдугаар сарын 20-ны өдөр гэр бүлийнхэн болон бусад холбогдох хүмүүстэй уулзаж мэдээлэл авсан. Мөн хүүгийн биеийн байдалд үзлэг хийсэн. Үзлэгээр хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа нь тогтоогдсон. Гэхдээ залуу гэр бүлд хүүхдэд учирч болох байсан эрсдэлийн талаар зөвлөмж өгсөн бөгөөд энэ нь хууль зөрчсөн үйлдэл болохыг тайлбарласан. Хүүхдийн эцэг энэхүү явдалд их харамсаж, гэмшиж байгаагаа илэрхийлж бидэнтэй удаа дараа уулзаж зөвлөгөө авсан" гэлээ. 

Улмаар Зөрчлийн тухай хуулийн дагуу хоёр настай хүүгийн эцгийг торгож шийтгэсэн байна. 

Зөрчлийн тухай хуулийн  6.3.2-т "Хүүхдийг бусад хэлбэрээр хууль бусаар нэрийг нь барьж, ашиг олох, эрүүл мэнд, амь нас, нэр хүндэд нь харшлах, эсхүл аюул учруулах тоглоом, наадамд оролцуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байдаг.

Тиймээс ч тухайн эцгийг аймгийн Цагдаагийн газраас 100 хүртэл мянган төгрөгөөр торгожээ. 

Түүнчлэн хурдан морины уралдааныг зургаадугаар сарын 1-н хүртэл зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын тогтоолыг зөрчсөн айлд зохих шийтгэлийг оногдуулж байгаа талаар Дорнод аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газар мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 4 цаг 29 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 4 цаг 34 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 4 цаг 41 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 4 цаг 45 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 4 цаг 49 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 5 цаг 17 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 5 цаг 53 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 7 цаг 0 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 7 цаг 3 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 7 цаг 11 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 12 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 12 цаг 52 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 12 цаг 56 мин Хэлгүй бол төргүй 13 цаг 57 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 14 цаг 8 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 14 цаг 14 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 14 цаг 18 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 14 цаг 29 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top