x

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийг иргэний нийгмийн байгууллагууд дэмжлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоор 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн.

УИХ-аас Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэний дагуу хуулийн төсөл, бусад дагалдах хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлж, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг хуулийн төсөл дээр ажиллаж эхэлсэн.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн санаачилгаар хуулийн төсөлтэй холбогдуулан төрийн болон ТББ, ААНБ-уудаас бүрдсэн, талуудын оролцоог тэгш хангасан хэлэлцүүлгийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ус сувгийн удирдах газарт  байгууллаа.

Хэлэлцүүлэгт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг, ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн, судлаачид, Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, Монголын байгаль орчны иргэний нийгмийн зөвлөлийн гишүүд, Арьс шир, Уул уурхайн компаний төлөөлөл болсон 70 орчим хүн оролцлоо.

Хэлэлцүүлэгт оролцогчдын  олонх нь хуулийн төслийг яаралтай батлуулан, хэрэгжүүлж эхэлбэл байгаль орчны бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ 7 хоногт ажлын хэсэг хуралдаж, ирэх 7 хоногийн УИХ-ын Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 4 цаг 29 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 4 цаг 34 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 4 цаг 42 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 4 цаг 45 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 4 цаг 49 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 5 цаг 17 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 5 цаг 53 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 7 цаг 0 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 7 цаг 3 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 7 цаг 11 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 12 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 12 цаг 53 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 12 цаг 56 мин Хэлгүй бол төргүй 13 цаг 57 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 14 цаг 8 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 14 цаг 14 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 14 цаг 18 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 14 цаг 29 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top