x

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум амжилттай болж өндөрлөлөө

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачилгаар Зүүн хойд Азийн бүс нутгийн хотуудын дарга нарын форум хоёр өдрийн турш Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. 2014 оноос хойш гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ форумд зургаан улсын 18 хотын удирдлагууд оролцож, “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн хүрээнд тухайн хотууддаа хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, сайн туршлагаа хуваалцсан, байгаль орчин, экологийн асуудлуудыг хөндсөн өндөр ач холбогдолтой болж өнгөрлөө.

Форумд хотуудын дарга, удирдлагуудаас гадна Азийн хөгжлийн банк, Азийн сан зэрэг олон улсын төрөлжсөн байгууллагууд оролцож, Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын эсрэг хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдээ танилцуулсан юм.

Форумаас гарсан шийдвэр, цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, БНСУ-ын Сөүл хотын Захиргааны асуудал хариуцсан дэд дарга Жун Бён Юн нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Энэ удаагийн форумаар үндсэн сэдвийн хүрээнд хотуудын дарга нар чухал ач холбогдолтой илтгэлүүд тавьж, түүнийхээ дагуу хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ удаагийн Форумын нэг онцлог нь Улаанбаатар хотноо Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумын Нарийн бичгийн дарга нарын газар байгуулж, байнгын ажиллагаатай ажиллуулахаар болсон. Тус газар нь хотуудын ногоон хөгжил түүний өсөлт, нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил, байгаль орчиноо хамгаалах чиглэлээр хотуудын хийж буй ажлын талаар байнга мэдээлэл солилцож байх юм. Мөн форумыг дөрвөн жил тутамд заавал нэг удаа Улаанбаатар хотод зохион байгуулах, хоёр жил тутамд зохион байгуулагдах форумыг хотуудаас нууц санал хураалтаар сонгож байхаар тогтсон. 2020 оны форумыг БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулахаар боллоо.

Агаарын бохирдол ихтэй байсан ч шийдэж чадсан Бээжин хот, цаг уурын хувьд ижил төстэй байдаг ОХУ-ын хотуудын туршлага сонирхолтой байлаа. Энд тавигдсан бүх илтгэлүүдийг товхимол болгож олон нийтийн хүртээл болгоно. Улаанбаатар хотод тулгамдаад буй агаар хөрсний бохирдлыг бууруулахад бусад хотууд ямар тэргүүн туршлага, инноваци нэвтрүүлж байгааг бид хэрэгжүүлэх боломжтой болж байна. Зөвхөн хотуудын түвшинд төдийгүй улс орны хэмжээнд дэлхийн цаг агаарын өөрчлөлт, дулааралтай асуудалд хэрхэн хандаж, шийдвэрлэж байгааг өргөн хүрээнд ярилцсан. Түүнчлэн нэг чухал асуудал бол агаар хөрсний бохирдлыг шийдвэрлэхийн тулд гадна, дотны санхүүжилтийг хэрхэн татах ёстой, олон улсын хэмжээнд ногоон сангийн санхүүжилт ямар хэмжээнд байдаг. Түүнээс санхүүжилт авахын тулд хотууд юу хийх ёстой вэ гэдгийг ярилцсан” хэмээв.

Сөүл хотын Захиргааны асуудал хариуцсан дэд дарга Жун Бён Юн “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг санаачилан, амжилттай зохион байгуулсан ноён С.Батболд танд талархал илэрхийлье. Зүүн хойд Азийн бүс нутгийн хотуудад тулгамдаж байгаа асуудлуудаа ярилцаж, хамтран шийдэж, хамтын гарцыг олж, бие биенээ дэмжин ажиллаж чадвал жижиг, том гэлтгүй олон асуудлыг бид шийдэх боломж байна. 2020 онд зохион байгуулагдах дараагийн форумыг Сөүл хотдоо зохион байгуулах эрхийг өнөөдөр авсандаа их баяртай байна. 2020 оны форумаар Зүүн хойд Азийн хотуудын хамтын ажиллагаа, энх тайвнаар зэрэгцэн орших, стратегийн түншлэлийг хөгжүүлэх гэсэн асуудлуудаар хамтын ажиллагааныхаа хүрээг улам бүр тэлж, ярилцах сэдвээ нэмэгдүүлэх болно гэдгээ хэлмээр байна” хэмээн ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 4 цаг 28 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 4 цаг 33 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 4 цаг 41 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 4 цаг 44 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 4 цаг 48 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 5 цаг 16 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 5 цаг 52 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 6 цаг 59 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 7 цаг 2 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 7 цаг 10 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 12 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 12 цаг 52 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 12 цаг 55 мин Хэлгүй бол төргүй 13 цаг 56 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 14 цаг 7 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 14 цаг 13 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 14 цаг 17 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 14 цаг 28 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top