x

Цагаан даваа чиглэлийн 3 км автозамыг ашиглалтад хүлээн авлаа

Нийслэлийн авто замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн гол гудамж, замын уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажил ид өрнөж байна. Үүний зэрэгцээ Улаанбаатар хотын гадна тойруугийн авто замын сүлжээг хэсэгчлэн гүйцэтгэж байгаа юм. Энэхүү ажлын 4-р хэсэг болох Дарь-Эхийн уулзвараас Ганц худаг, Цагаан даваа чиглэлд 3 км авто зам барих ажил амжилттай хэрэгжиж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр, УБЗЗАГ-ын дарга Ж.Чинзориг болон холбогдох албаны хүмүүс, тухайн хэсгийн оршин суугчид оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн хоёрдугаар сараас эхлүүлсэн. Ингэснээр бид хамгийн эхний замын бүтээн байгуулалтын ажлыг тавдугаар сарын эхээр хүлээн авч байсан. Урд нь зам, барилгын ажлыг намар 9, 10 дугаар саруудад цас орж байгаатай зэрэгцэн дуусгаж, хүлээлгэн авдаг байсан. Бид урин дулаан цагийг ашиглаж, бүтээн байгуулалтын ажлыг хурдан явуулах зорилго тавин, хоёрдугаар сард тэндэрээ зарлаад, дөрөвдүгээр сард дүгнэж, наадмын өмнө гол зам, барилгуудаа хүлээж авна гэсэн зарчим барьж ажиллаж байгаа.

Нийслэлийн Засаг даргын болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт гадна тойруугийн зам барина гэж тусгагдсан байгаа. Гадна тойруугийн хамгийн ачаалалтай зам нь Дарь-Эхийн уулзвараас Ганц худаг, Цагаан даваа чиглэл. Бид хотын баруун хойд талаас зүүн хойд тал руу явахын тулд төвийн замыг сонгон явдаг байсан бол гадна тойруугийн зам ашиглалтад орсноор ачааллыг өөр дээрээ авах болно. Энэ зам бүтэн ашиглалтад орох нь Сэлбэ гол дээгүүр барьж буй гүүрээс хамаарна. Гүүрийн ажил үндсэндээ дууссан. Хайлааст, Дарь-Эхийн уулзварыг холбох хоёр талын газар чөлөөлөлтийн ажил удаашралтай байгаа ч наадмын өмнө чөлөөлж дуусгана.

Түүнчлэн Улаанбаатар хотыг дайран өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг шулуун гаргадаг хурдны замууд шаардлагатай байгаа. Үүнийг хийхээр төлөвлөж байна. Мөн хотын дундуур өнгөрч байгаа төмөр замыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудал байна. Ажлын хэсэг төмөр замын доогуур гүүрэн гарц хийхээр төлөвлөж байна. Зөвхөн жижиг авто машин бус автобус, том оврын авто машин явах боломжтой иж бүрэн инженерийн байгууламж барих бодолтой байгаа. Бидний судалгаагаар 13 хэсэгт ийм гүүрэн гарц хийж болохоор байгаа юм. Эхний ээлжинд 3-4 гүүрэн гарцын ажлыг энэ намраас эхлүүлье гэж төлөвлөж байна” хэмээлээ.

Өнөөдрийн нээж байгаа зам НАЗХГ-ын захиалгаар УБЗЗАГ хийж гүйцэтгэжээ. Нийтдээ 3 км урт, зорчих хэсгийн урт нь 7 метр, хоёр талаараа явган хүний замтай юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 3 цаг 52 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 3 цаг 57 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 4 цаг 4 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 4 цаг 8 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 4 цаг 12 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 4 цаг 40 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 5 цаг 16 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 6 цаг 23 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 6 цаг 26 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 6 цаг 34 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 12 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 12 цаг 16 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 12 цаг 19 мин Хэлгүй бол төргүй 13 цаг 20 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 13 цаг 31 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 13 цаг 37 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 13 цаг 41 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 13 цаг 52 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top