x

Нэг сургуулийн захирал яахав, нийт салбараа яах гэж байна?

79-р сургуулийн захирлыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнийг “Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдаж, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлээгүй ноцтой зөрчил гаргасан” гэж дүгнэсэн байна.

Сургуулийн хөлбөмбөгийн талбай дээр дээр тоглож байсан 11 настай хүү хөлбөмбөгийн хаалганы хөндлөвч төмөрт даруулан амиа алдсаны дараа Боловсролын сайд Ц.Цогзолмаа амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэн уучлал хүсээд “сургуулийн захиралд арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн. Арга хэмжээг нь ч авсан байна. Тэглээ гээд нас барсан хүү эргээд ирэхгүй нь харамсалтай. Гэвч ямар ч муу муухай зүйлээс авах ёстой сургамж байдаг.

Хэдэн жилийн өмнө Тэнгис кинотеатрын хажууд “Эко консрташн”-ы барьж байсан барилгаас барилгын төмөр унаж, дэргэдүүр нь өнгөрч 21 настай залуугийн амийг авч одсон. Тэр үед ч гэсэн нийтээрээ шахаж шаардаж байж мэргэжлийн хяналтынхныг хөдөлгөн барилгын талбайд байнга гардаг осол эндэгдлийг бага ч гэсэн бууруулж чадсан билээ. Одоо ч гэсэн Боловсролын яамны нөхөд үүссэн нөхцөл байдлыг ашиглаад сургууль болгоны спортын талбай, хүүхдийн цэцэрлэгүүдийн тогтоомын талбайд цаг алдалгүй хяналт шалгалт хийлгэх хэрэгтэй. Дахиад ийм осол эндэл гаргахгүйн тулд. Тэрнээс илүү боловсон хүчнийхээ бодлогыг эргэж харах, сургуулийн захирлуудаа шилж сонгох ёстой. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргидог гэж үг бий.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар энэ хавар Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан нь одоо УИХ-ын хэлэлцүүлэгт ороод явж байна. Хуулийн төслийн гол агуулга нь сургууль, цэцэрлэгийн захирлуудын томилгоог шат шатны Засаг дарга нарын эрх мэдэлд өгөхөөр тусгасан байна лээ. (Одоогийн хуулиар орон нутагт аймгийн Засаг дарга нар, нийслэлд Нийслэлийн боловсролын газар томилгоо хийж байгаа) Нийслэлд дүүргүүдийн, орон нутагт аймаг, сумдын Засаг дарга нар хүнээ томилно гэсэн үг.

Цаад шалтгаан нь сургуулиудад нийлүүлдэг “Үдийн цай” хөтөлбөр, төсвийн бусад санхүүжилттэй холбоотой зүйл л яригддаг. Төрийн өмчийн цэцэрлэг, сургуулиудад нэг хүүхэд авахад сая төгрөгийн хахууль (харьяаллын бус гэдэг шалтгаанаар) өгдөг гэлцэх юм билээ. Намрын намарт л босч ирдэг яриа. Энэ дайны эрх мэдэлтэй, орлоготой байхад дунд сургуулийн захирал ч гэсэн “ашигтай мест” болж харагдаж байна. Тэгээд ялсан нам нь засгаа аваад, сургуулийн захирлаа ч гэсэн томилоод эхэлбэл боловсролын салбар тэр чигээрээ нурж унах нь тодорхой.

Үүн дунд л хүүхдийн эрх ашиг хохирч, хог дээр хаягдаж, адаг сүүлдээ амь насны асуудалд хүрч байгаа юм шүү дээ. Гэтэл салбарын яам нь хүртэл тэдэнд гар хүрэх эрхгүй. Яагаад гэвэл Нийслэлийн боловсролын газар захирлуудын томилгоог хийдэг, яамны сайд бол дэргэд нь “чукча”. Одоо бүр Нийслэлийн боловсролын газар ч биш, сум, дүүргийн Засаг дарга нар сургуулиудын захирлыг томилох тухай УИХ дээр ярьж эхэлж байна. Сонгуулийн үр дүнд улс төрийн томилгоогоор гарч ирсэн нэг Засаг даргад ямар юмных нь сургууль, боловсролын стандарт. “Түй” ч хамаа байхгүй. Үсрээд “Сонгуулиар манай намыг дэмжих үү?” л гэж асууна биз. Нөгөө 60 тэрбумын схем чинь энэ хүртэл явна гэсэн үг. Бараг явчихсан ч байх.

Тийм болохоор нэгэнт эхэлсэн яриаг нэг сургуулийн захирал сольсон төдийгөөр дуусгамааргүй байна. Доор ажил хариуцаж байгаа хүмүүсийн үзэл, хандлага ийм байхад дээр салбарын яам хичнээн бодлого яриад, мянга дэвхцээд яах юм. Ямар ч мундаг бодлого боловсруулаад, хөтөлбөр батлаад нэмэргүй. Ажил хариуцаж байгаа хүмүүсийн чадвар чансаа, санал санаачилга, сэтгэл зүтгэл хамгийн чухал. Ялангуяа боловсролын салбарт.

Тиймээс У.Хүрэлсүх Ерөнхий сайд сургуулийн барилгын онгорхой цоорхой бөглөж явахын оронд боловсролын бодлогоо түрдэг, салбарын сайд нь боловсон хүчнээ мэддэг болох хэрэгтэй байна. Өнөөдөр нийгмийн сүлжээнд “Дахиад нэг ч хүүхэд тоглодог газраа эрсдэлд орохгүй байх талаар БҮГДЭЭРЭЭ шаардлага, хяналт, санаа тавицгаая. Жижигхэн зүрхнүүдээс хүүхэд нас, хүсэл мөрөөдлийг нь булаах бүх зүйлийн эсрэг зогсоцгооё!” аян өрнөөд эхэлчихсэн байна. Энэ л манай боловсролын салбарт авч явах ёстой бодлого юм даа.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Bat (211.30.104.68)
    Zakhiral ni shorond yavj said ajlaa ogokh yostoi yum baigaa m saa
    2018 оны 06 сарын 23 | Хариулах
  • Базар (112.72.14.222)
    СБД-н сургуулийн хашаанд хүүхэд боож эндэж хэдэн жилийн өмнө бсл шуугиж байгаад намжсан захиралнь одоо ажлаа хийгээл хэнэггүй явж байгаа энэ мэт байдлыг халж орчныг ааюулгүй болгох хэрэгтэй дахин хүүхэд бүү эндэг/2 билүү 3 рсургууль билзү/
    2018 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (150.129.142.10)
    93-р сургуулийн Энхтүвшин захирал богино хугацаанд багш сурагчдын аюулгүй орчинг бүрдүүлж бага сургуулийн барилгатай болгон гаднах хашаа шатнуудыг шинэчилж хийсэн байсан. 20 хэдэн жил өргөтгөл ч хийгээгүй, жил бүр засвар нэртэй оромддог захирлуудын нэг 29 ийнх биз
    2018 оны 06 сарын 23 | Хариулах
  • bagsh (66.181.179.234)
    Tdogzolmaa uuruu ajlaa uguuche
    2018 оны 06 сарын 22 | Хариулах
  • zochin (66.181.161.13)
    Said zov shiidver gargajee bayrlaa
    2018 оны 06 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 3 цаг 52 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 3 цаг 57 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 4 цаг 5 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 4 цаг 8 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 4 цаг 12 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 4 цаг 40 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 5 цаг 16 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 6 цаг 23 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 6 цаг 26 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 6 цаг 34 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 12 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 12 цаг 16 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 12 цаг 19 мин Хэлгүй бол төргүй 13 цаг 20 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 13 цаг 31 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 13 цаг 37 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 13 цаг 41 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 13 цаг 52 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top