x

Жишиг гудамжны тохижилтын ажилтай танилцлаа

С.Батболд: Иргэдтэйгээ хамтраад ногоон байгууламж, тохижилтын ажлыг хийсээр байх болно

Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийслэл хотод хийгдэж буй зарим тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Хотын дарга эхлээд Баянзүрх дүүргийн 1, 3, 4, 7-р хороо Их тойруугийн /Зүүн дөрвөн замын уулзвараас Сансарын тойрог хүртэлх/ жишиг гудамжны тохижилтын ажилтай танилцав.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тус гудамжны баруун талд том оврын 153 нарс мод, гэрлэн чимэглэл, 2389 метр ногоон байгууламжийн хамгаалалтын троссон хашлага, 939 м/кв сул шороон хөрс бүхий газрыг хатуу хучилттай болгож явган зам тавьсан байна. Мөн 4284 м/кв газарт зүлэг тарьж, 155 м ургамлан хашлага тарьсан бол зүүн талын талбайд 22 нарс мод, 940 м/кв талбайд зүлэг, 453м ногоон байгууламжийн хамгаалалтын троссон хашлага, 81 ургамлан хашлага тарьж, 1423.8 м/кв сул шороон хөрс бүхий газрыг хатуу хучилттай болгож явган зам тавьж, 255 м/кв зам талбайг асфальтан хучилттай болгож, 150 автомашины зогсоол байгуулжээ.

Тохижилтын ажил хийхтэй холбогдуулан трассд орсон 32 ТҮЦ, нэг объектыг буулгах ажлыг нийслэл, дүүргийн газрын алба, БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтэс хамтран албадан нүүлгэж, инженерийн шугам сүлжээ шилжүүлэх, тохижилтын ажил хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлж ажилласан байна.

“Улаанбаатар бол улсын нийслэл, нүүр царай болсон хот. Энэ утгаараа энэ хотод ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд олон ажил хийгдэж байна. Үүнийхээ хэрээр олон хүний эсэргүүцэлтэй тулж байна. Иргэдийн ярьдагаар Баянцээл, сансарын гудамжийг иж бүрэн тохижуулсан. Энэ хэсэг сул шороон хөрстэй, зам нь эвдрэл ихтэй, 40 орчим зөвшөөрөлгүй ТҮЦ байршуулсан эмх замбараагүй байдал маш их үүссэн байсан. Оршин суугчдаас үүнийг цэгцэлж өгөхийг хүссэн хүсэлт их ирдэг байсан.

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт жишиг гудамжуудыг бий болгоно гэж тусгасан байгаа. Өнгөрсөн оны эцсээр 600 сая орчим төгрөгийг шийдвэрлээд, энэ оны эхний хагаст ажлаа дуусгаж байна. Харамсалтай нь бүх гудамжаа тохижуулж, ногоон байгууламжтай болгоход хөрөнгө мөнгөний асуудал тулгарч байна. Нийслэлийн зүгээс энэ жил Сангийн яаманд Улаанбаатар хотод бүтээн байгуулалт хийхэд хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтээ тавьсан. Цаашдаа иргэдтэйгээ хамтраад ногоон байгууламж, тохижилтын ажлыг хийсээр байх болно” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа.

Б.Цэрэндоржийн гудамжинд бүтээн байгуулалтын ажил өрнөж байна

Хотын дарга Сүхбаатар дүүргийн 4-р хороо хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн нэрэмжит гудамжид өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Нийтдээ 900 мКв талбайд зүлэгжүүлэлт, өвөрмөц содон загвар бүхий цэцгийн мандал, гэрэлтүүлэг, орчин үеийн шийдэлтэй усан оргилуур, модны хэлбэржүүлэлт, инженерийн шугмийн шинэчлэл, найман төрлийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Энэ гудамжийг бид хуучин загвараар нь сэргээхээс гадна орчин үеийн хэв маягийн ногоон байгууламж, Улаанбаатар хотод байхгүй усан оргилуур зэргийг нэмж хийж байгаа. Бүтээн байгуулалтад хот тохижилтын бусад зардлаас 400 сая орчим төгрөг зарцуулсан. Найман төрлийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Бид дотоод нөөц бололцоогоо ашиглаад, хамгийн бага зардлаар хийж байна. Ирэх сарын эхээр улсын комисст хүлээлгэн өгнө” хэмээв.

Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж хэлэхдээ “Нийслэл хотод онцлог, жишиг болохоор бүтээн байгуулалтыг бид хийж байна. Энэ хэсэг 25 метр урт, 6х60 өргөнтэй том хэмжээний талбай. Усан сангийн хэсэгт иргэд хог, ундаа усны сав гэх мэт их хаядаг байсан бол одоо сэргээн засварлаж 5 төрлийн хошуугаар ус цацардаг, гэрлийн эффекттэй шинэ шийдэл бүхий усан оргилуур бий болгож байна. Мөн Битлзийн хөшөөнд сэргээн засварлалт хийлээ. Ногоон байгууламжийг хэлбэржүүлж замын хоёр талаар 60 ширхэг гэрэлтүүлэг тавих юм” гэж ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (27.123.212.131)
    Нийслэлийн засаг даргаа хануулын засаг даргад хэлж 19р хороололын үйлчилгээний төвийн талбай орчныг тохижуулж өгөөч, шалихгүй жаахан талбайтай юм уг нь. Аль байгуулагдсанаасаа хойш янзлаагүй. Их удлаа гэхэд 10н өдрийн ажил байх,
    2018 оны 06 сарын 24 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 3 цаг 51 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 3 цаг 56 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 4 цаг 3 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 4 цаг 7 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 4 цаг 11 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 4 цаг 39 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 5 цаг 15 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 6 цаг 22 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 6 цаг 25 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 6 цаг 33 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 12 цаг 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 12 цаг 15 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 12 цаг 18 мин Хэлгүй бол төргүй 13 цаг 19 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 13 цаг 30 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 13 цаг 36 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 13 цаг 40 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 13 цаг 51 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top