x

Хүүхдэдээ заавал зааж өгөх аюулгүйн 34 зөвлөмж

5 хүртэлх насны хүүхдэд

  • Амьдарч буй хот, улс болон гадаад ертөнцийн тухай ном уншиж өгөх.

  • Ганцаараа зам гарч болохгүй, мөн зам дээр тоглож болохгүйг ойлгуулах.

  • Шаардлагатай үед 101 (Гал түймэртэй тэмцэх газар), 102 (Цагдаагийн ерөнхий газар), 103 (Түргэн тусламж), 105 (Нийслэлийн онцгой байдлын газар), 108 (Хүүхдийн тусламжийн утас) залгах чадвар суулгах. Учир шалтгааныг нь тайлбарлаж өгөх.

  • Аав, ээж, ах, эгчийнхээ утасны дугаарыг цээжлүүлэх. Ингэхийн тулд дуу ашиглан цээжлүүлэх нь үр дүнтэй.

  • Амьдардаг байр, орц, гэрийн тоот, хороо, дүүргээ мэддэг болгох.

  • Хүүхдээ айлгахгүйгээр танихгүй хүнтэй харьцахгүй байхыг зааж өгөх.

  • Цагдаа, эмч нар ямар үүрэгтэй тухай энгийнээр тайлбарлаж өгөх. Гэрийн ойролцоох цагдаа, эмнэлэг рүү энгийн үед хүүхэдтэйгээ хамт зочлох.

  • Аав, ээжийнхээ зөвшөөрөлгүйгээр танихгүй хүнтэй ярих, тэднээс ямар нэг зүйл авах, тэдэнд ямар нэг зүйл өгөхгүй байхыг анхааруулах.

  • Олон нийтийн газар явахын урд “Хэрвээ чи ингэвэл яах вэ?” гэж хүүхэдтэйгээ ярилцах. Хэрвээ чи нэг харахад ээж, аав чинь эргэн тойронд чинь харагдахгүй бол яах вэ? гэж эхлээд хүүхдээсээ асуу. Дараа нь аргыг нь зөөж өг.

  • Тоглоомын талбайдаа тоглож эхлэхээс өмнө найзуудтайгаа тухайн газар ямар нэг эрсдэлтэй зүйл байна уу, хугарч эвдэрсэн тоглоом, эсвэл шилний хагархай, санамсаргүй бэртэж гэмтээх зүйл байгаа эсэхийг шалгадаг болгож сургах.

  • Хүнийг дүрсэлж сургах. Хүүхэдтэйгээ гадаа тоглож байхдаа дэргэдүүр өнгөрөх хүмүүсийг хамт дүрслээрэй. Өндөр, бор нүдтэй, цэнхэр өмдтэй, сахалтай гэх зэрэг.

  • Орчноо дүрсэлж сургах. Хүүхэдтэйгээ хамт явсан газрынхаа тухай гэртээ очоод юу юуг онцгойлон санаж байгааг нэрлүүлэх.

6-10 насанд

  • Тоглох, зугаалахдаа дандаа найзуудтайгаа хамт байхын чухлыг сануулах.

  • Хүүхдэдээ ойрын хамаатан, хөрш, гэр бүлийн найзуудынхаа утасны дугаарыг цээжлүүлэх.

  • Хүүхэдтэйгээ хамт аюулгүй байдлын тухай бичлэг үзэх. Тэндээс юу ойлгосон тухай нь ярилцах.

  • Ногоон гэрэл, цагаан шугамаас эхлээд наад захын замын тэмдэг, тэмдэглэгээг нүдлүүлэх, ямар учиртайг нь ойлгуулах.

  • Том хүний зөвшөөрөлгүйгээр танихгүй хүнд хаалга онгойлгож өгч болохгүйг сануулах. Зүс таних хүн байсан ч заавал хэн нэгнээс асууж байж хаалгаа нээх хэрэгтэйг хэлэх.

  • Хүүхдээ дагуулж гэрийнхээ эргэн тойрны газруудаар алхах. Гэрээ олох содон тэмдэгүүдийг нүдлүүлэх.

  • Хэрэв гэр бүлийнхэн, найзууд нь гэмтвэл яах ёстой вэ гэдгийг зааж өгөх. Түргэн тусламж дуудах, таньдаг хүмүүс рүү залгах, анхны тусламжийн хэрэгсэл авчирч өгөх гэх мэт.

  • Мөнгө тоолж сургах. Гэртээ байхдаа жинхэнэ мөнгөөр юм худалдаж авч байна гэж тоглох.

  • Хүүхэдтэйгээ хамт нийтийн тээврээр зорчих. Автобусны буудал дээр хийж болохгүй үйлдлүүдийг зааж өгөх.  

  • Хүүхэдтэйгээ музей үзэх. Тэгэхдээ хүүхдээрээ хөтөч хийлгэх.

  • Гэрийн ойролцоох замуудын учрыг тайлбарлаж, хаана хаана явган хүний гарц байдгийг зааж өгөх.

11-14 насанд

  • Гэр доторх цахилгаан хэрэгслүүдийн бүх заавар, тохиргоог зааж өгөх.

  • Машин доторх бүх үйлдлүүдийг зааж өгөх.

  • Хүүхдэдээ цахим орчинд яаж аюулгүй байдлаа хамгаалах тухай зааж өгөх. Танихгүй хүнээс ирсэн зурваст хариу өгөхгүй байх.

  • Хүүхдэдээ гар утас эзэмших чадварыг зааж өгөх. Өөрийн имэйл хаяг, фэйсбүүкийг өгөх.

  • Хэрэв хэн нэгэн үг хэлээр дайрах, дээрлэхвэл яах вэ гэдэг тухай ярилцаж болзошгүй эрсдэлд өөрийгөө оруулахгүй, нөхцөл байдлаас гарах аргыг зааж өгөх.

  • Хүүхдэдээ хөршүүдээ танилцуулах. Хүмүүсийн янз бүр байдлын тухай хүүхэдтэйгээ ярилцах.

  • Хүүхдээ үгүй гэж хэлж сургах.

  • Танихгүй хүний машинд сууж болохгүйг хэлэх. Хэдийгээр найз, танилын танил байсан ч гэсэн.

  • Хүүхдүүдтэйгээ цуг аялах. Олон янзын соёлыг ойлгож хүндэтгэдэг хүн болгох.

  • Тэдэнтэй хамт салхинд гарахдаа ойр зуурын чадваруудыг эзэмшүүлэх. Гал асаах, бургас түүх гэхчлэн.

  • Хүүхэдтэйгээ цуг телевизийн мэдээ үзэх. Гадаад орчинд юу болж байгаа тухай ярилцах.

Эх сурвалж: www.afinaparent.com 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.212.118.45)
    munhnar eej
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.212.118.45)
    munhnaran eejee
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.212.118.45)
    hot bol ail gedgiig oilguulah
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 3 цаг 52 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 3 цаг 57 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 4 цаг 4 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 4 цаг 7 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 4 цаг 11 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 4 цаг 40 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 5 цаг 16 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 6 цаг 23 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 6 цаг 26 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 6 цаг 34 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 12 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 12 цаг 15 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 12 цаг 18 мин Хэлгүй бол төргүй 13 цаг 20 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 13 цаг 31 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 13 цаг 37 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 13 цаг 41 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 13 цаг 52 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top