x

Улаанбаатар хотод мөрдүүлэх 45 бүлэг бүхий стандартын баримт бичгийг боловсруулж байна

Хотын дарга Д.Сумъяабазар харьяа байгууллагуудын албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, санал солилцож байгаа билээ.

Энэ удаад Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Хот төлөвлөлт судалгааны институт ОНӨААТҮГ-ын хамт олонтой уулзав.

Хотын дарга Д.Сумъяабазар “Засгийн газрын хуралдаанаар түүхэн шийдвэр гарч, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр болсон. Хууль, эрх зүйн хувьд чадамжтай болох чиглэлд ажиллаж байгаа" гэлээ.

Учир нь тун удахгүй УИХ-ын чуулганаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэхээр болсон. Уг хуулийн төсөл батлагдвал Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж буй юм. Мөн хотын хөгжлийг дэмжих Түр хороо УИХ-д байгуулагдаж байгаа. Тиймээс УИХ, Засгийн газрын түвшинд хотын хөгжлийг дэмжиж байгаа учраас томоохон бүтээн байгуулалт хийх мэргэжлийн инженер, баг хэрэгтэй гэдгийг онцоллоо.

Мөн тэрээр “Ирэх жилүүдэд Улаанбаатар хотод хийх томоохон бүтээн байгуулалтын ажилд хот төлөвлөлт, зураг төслийн мэргэжилтнүүдийн ур чадвар, туршлага хэрэгтэй байна” гэлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батлуулахаар бэлтгэж байгаа тухай танилцуулсан бөгөөд гурав дахь үе шат буюу 2020-2021 оны төлөвлөгөөг 40 хувийн гүйцэтгэлтэй хийж байгаа аж.

Харин  Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам “Улаанбаатар хотыг 2021-2025 он хүртэлх хөгжүүлэх 45 бүлэг бүхий стандартын баримт бичгийг боловсруулж байгаа. Энэ онд хийх бүтээн байгуулалтын ажлуудын норм, стандартыг хангуулж ажиллаж байгаа" гэлээ.

Мөн Хот төлөвлөлт судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа “Манай байгууллага хот байгуулалт, зураг төслийн чиглэлээр судалгаа хийх, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд хяналт, мониторинг хийдэг” гэлээ.

Танилцуулгын дараа албан хаагчид нийслэлийн удирдлагуудаас асуулт асууж, санал солилцсон юм.

Тухайлбал, Улаанбаатар хотын хүүхдийн тоглоомын талбайн 70 орчим хувь нь эрсдэлтэй гэсэн судалгаа гарсан байна. Тиймээс дээрх зөрчлийг арилгуулах, шинээр барих тоглоомын талбайд стандартыг мөрдүүлэх шаардлагатай байгаа талаар хэлэв. Мөн сургууль, цэцэрлэгийн гадна талбайд хашаа, хаалт бариагүй тохиолдол олон байна. Учир нь улсын төсвөөс мөнгө өгөөгүй гэх шалтгааныг гүйцэтгэгч компаниуд хэлдэг байна. Түүнчлэн ерөнхий төлөвлөгөө нь газар олголттойгоо уялдахгүй байна гэх зэрэг саналууд хэлэв.

Хотын дарга Д.Сумъяабазар “Бид иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Энэ алдаа, дутагдлыг засахын тулд та бүхний мэдлэг чадвар хэрэгтэй байна” хэмээсэн юм. Мөн тэрээр хотын бүтээн байгуулалтад үндэсний үйлдвэрлэл, дотоодын нөөцийг илүү ашиглана гэдгийг хэллээ.

Уулзалтын төгсгөлд Улаанбаатар хотын барилга байгууламж, авто замын норм, стандартыг сайтар мөрдүүлэх үүрэг өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 7 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 7 цаг 47 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 7 цаг 53 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 8 цаг 0 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 8 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 8 цаг 30 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 8 цаг 41 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 8 цаг 45 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 8 цаг 49 мин Орон сууцны үнэ өсжээ 8 цаг 54 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 8 цаг 57 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 9 цаг 20 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 9 цаг 27 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 9 цаг 33 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 9 цаг 38 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 9 цаг 44 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 9 цаг 48 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 9 цаг 53 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 9 цаг 56 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 9 цаг 59 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top