x

Ч.Туяа: Үер, усанд осолдсон дуудлага их ирж байна

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв болон үер уснаас сэргийлэх талаар ОБЕГ-ын Цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч Ч. Туяагаас тодрууллаа.

-Голуудын усны түвшин ямар байгаа вэ. Одоогийн байдлаар үерлэсэн гол хэр олон байна вэ?

-Он гарсаар усархаг бороо орж, хэд хэдэн газар үер буусан. Ялангуяа, зуншлага тааруу байгаа энэ үед уулын үер буух эрсдэлтэй байна. Хөрс хуурайшиж, хатсанаар үер хүчтэй буух нөхцөл бүрддэг. Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Увс, Баян-Өлгий аймаг буюу Ховд гол нэлээдгүй үерлэсэн байна.

Мөн гол үерлэсэн үед иргэд сэрүүцэх, амарч зугаалахаар яваад амь насаа алдсан тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна. Түүнчлэн голын эрэг дагаж буусан айлуудыг нүүлгэж шилжүүлэх шаардлага гарч байна. Хөдөө орон нутгаар бороо үргэлжлэн орж байгаа эдгээр өдрүүдэд томоохон голын түвшин нэмэгдэж байна.

-Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байна вэ. Гол усны дуудлага өмнөх жилүүдийнхээс цөөрсөн үү?

-Үерийн аюулаас гадна усны осол их гарч байна. Он гарсаар 12 аймгийн 20 сум, нийслэлийн гурван дүүрэгт 27 удаа усны осол гарч, 35 хүн амь насаа алдсаны найм нь бага насны хүүхэд байна. Эцэг эхчүүдийн хайхрамж болгоомжгүйгээс бага насны хүүхэд хохирохоос гадна амь насаа алдсан иргэдийн 87 хувь нь эрэгтэйчүүд байгаа нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолдох тохиолдол багагүй бүртгэгдэж байна.

Мөн амралт эхэлсэнтэй холбогдуулан өсвөр насны хүүхдүүд нийлж зугаалгад явж тогтоол усанд унах, сэлж байгаад эрсдэх тохиолдол цөөнгүй гарч байна. Үүнтэй холбоотойгоор онцгой байдлын байгууллагаас сургалт зөвлөгөө өгч, төв суурин газруудаар тогтмол эргүүл гаргаж байна. Иргэд бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах шаардлагатай байна.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 3 цаг 13 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 3 цаг 18 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 3 цаг 25 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 3 цаг 28 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 3 цаг 32 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 4 цаг 1 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 4 цаг 37 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 5 цаг 44 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 5 цаг 47 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 5 цаг 55 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 11 цаг 34 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 11 цаг 36 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 11 цаг 39 мин Хэлгүй бол төргүй 12 цаг 41 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 12 цаг 52 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 12 цаг 58 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 13 цаг 2 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 13 цаг 13 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top