x

Б.Булган: Мөрдөн байцаагч хүний эрх зөрчиж байна

С.Зоригийн амь насыг хөнөөх хэргийг зохион байгуулсан хэрэгт яллагдагчаар татагдан хоригдож байгаа түүний эхнэр Б.Булган хэд хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон  УИХ-ын гишүүдэд хандаж шоронгоос захидал бичсэн. Захидлыг бүрэн эхээр нь нийтэлж байна.

 Банзрагч овогтой Булган би С.Зориг гишүүнтэй амьдарч байхад 1998 онд манай гэрт аймшгийн хүн амины хэрэг гарсныг Монгол даяараа мэдэж байгаа.

Энэ хэрэг гарсан 1998 оны 10 дугаар сарын 2-ны шөнөөс авахуулаад намайг байцааж, ам зураг гаргуулж, мөн 14 хоног хорьж байсан. Энэ бүх үйл ажиллагааг би зөв гэж бодож, Ажлын хэсгийг дуудах бүрт цаг хугацаанд нь ирж, чадах ядахаараа тусалж, энэ хэрэг илэрнэ гэдэгт дандаа итгэл төгс явж ирсэн билээ. 2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд намайг Тагнуулын Ерөнхий газар дээр 8 цагт ирээрэй гэсэн. Би өглөө нь ирээд, орой нь хоригдсон. Энэ удаад мөрдөн байцаагч нар нь Эрүүгийн хууль болон хүний эрхийг маш их зөрчсөн.

1. Өмгөөлөгчгүй байцаасан.

2. "Танай гэрт очих шаардлагатай байна" гэж хэлэхэд нь би зөвшөөрч, гурван мөрдөн байцаагчтай гэртээ ороход араас нь гэнэт хориод хүн Амгаланбаатартай хамт орж ирсэн./масктай, буутай, камертай/

Ингээд надад прокурорын тушаалыг танилцуулалгүй, шууд гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн.

3. ТЕГ дээр эргэн ирээд Амгаланбаатартай хамт нэг өрөөнд цоожилж, нэг цаг орчим байлгасан. Мэдээж, энэ хүн намайг хэл амаар доромжилж "унтаж хэвтэж байснаа санахгүй байна уу" гээд сандлын маань хөлийг өшиглөж, өдөөн хатгалга явуулж байсан. Амгаланбаатар нь том биетэй боловч ой ухаан нь хөгжөөгүй учир намайг хоёр өгүүлбэр хэлсний дараа тэр юу ч хэлж чадахгүй, чимээгүй болсон.

4. Мөрдөн байцаагч нар нь "нөхөн хэлэлцэх хугацаа дууссан" гэж хажуугаар өнгөрөхдөө хэлж байсан.

5. Бүтэн өдөржин хоолгүй, хамгийн гол нь уух юмгүй байлгасан.

6. Хорьсныхоо дараа тэр "За одоо хэргээ хүлээ, бидэнд хангалттай нотлох баримт байгаа" гэж шахаж, сэтгэл санааны дарамт үзүүлж байсан.

Ингээд би 10 сар хоригдоход надаас гурван удаа л байцаалт авсан. Шинэ юм огт асуугаагүй, гол нь хэргээ хүлээ гэсэн агуулгатай, мөн урьд нь өгсөн мэдүүлгүүд чинь хоорондоо зөрөөд байна гэхээс өөр зүйл огт байгаагүй учир би дахин мэдүүлэг өгөхгүй, гарын үсэг зурахгүй гэсэн. Мөн "Энэ хоригдож байгаа хүмүүс алуурчид биш" гэж хэлсээр 10 сар хоригдсон. Үүний дараа миний хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ хүмүүсийн шүүх хурлыг намайг оролцуулахгүй, хаалттай хийсэн билээ. Одоо надад шинэ хэрэг нээж, яллагдагч болгосон байна.

Надтай мөрдөн байцаагч Бархасбадь хурандаа дөрвөн удаа мэдүүлэг авах гэж уулзсан. Сүүлийн хоёр удаагийн уулзалтаар тэр "Өөрийн чинь тэмдэглэлийн дэвтэрт танай охины бичсэн зүйлийн талаар асуух хэрэгтэй байна. Хоёулаа Хятад явах уу" гэхэд нь би "Би 82 настай ээжийгээ хардаг учир амжихгүй" гэхэд тэр "Охин чинь яг хэзээ ирэх вэ" гэж байнга асууж байгаа. Миний охин Сийлэгмаа нь 1998 онд 13 настай, эмээ, өвөө дээрээ амьдарч байсан ба тэр хэзээ ч хүний дэвтэрт юм тэмдэглэх хүн биш юм. Иймээс хэрэв миний охиныг байцаах хэрэгтэй болбол камерт бичлэгтэй, өмгөөлөгчтэй, ямар нэг шахалт дарамтгүй уулзахад нь анхаарч өгөхийг би танаас хичээнгүйлэн хүсч байна.

1937 онд миний өвөө Ц.Тамжав нь Бүх цэргийн яамны Санхүүгийн албаны дарга байхдаа хэлмэгдэж, цаазлуулсан ба 1964 онд цагаатгагдсан билээ. Тэр үеийн архивын баримтуудаас харахад, хэлмэгдсэн хүмүүс хэргээ зевшөерч, гарын үсэг зурсан байдаг. Энэ нь тэднийг ар гэр, эхнэр хүүхдээр нь барьцаалсан гэдэг юм билээ. Одоо миний охинтой уулзана гэдэг нь надад дарамт шахалт үзүүлж байгаа хандлага гэдэг сэтгэл надад төрж байна.

Миний хань С.Зориг нь 1990 онд найз нөхдийн хамт ардчилсан өөрчлөлтийн төлөө тэмцэхдээ хүний эрх, эрх чөлөег дээдэлсэн нийгэм байгуулах гэж зүтгэсэн. Иймээс 1937 он Монголд эргэн ирэхгүй гэдэгт би гүнээ итгэж байна.

Би энэ захидлыг бичихдээ:

 1. Энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд анхаарч, мөрдөн байцаах ажиллагаанд хэрэглэж байгаа залхаан цээрлүүлэх, айлган сүрдүүлэх, гэнэдүүлэх аргуудыг зогсоох.

2. Энэ хэрэгт холбогдуулан гэм буруугүй хүмүүсийг хэлмэгдүүлэхийг зогсоох

3. Хэргийн нууцтай холбоотой ямар ч мэдээлэл бусдад тарааж болохгүй гэдэг нэрийдлээр надаас манай гэр бүлийн гишүүд, өмгөөлөгч, найз нөхдөөс минь гарын үсэг авсан тул үг хэлж болохгүй, өөрийгөө хамгаалах ямар ч боломжгүй болгосон.

4. Мэдээллийн хэрэгслээр нэг талыг барьсан, сөрөг мэдээлэл явуулж байгаа.

Энэ бүгд нь Монголын төлөө чин сэтгэлээрээ зүтгэж явсан С.Зориг гишүүний нэрийг гутааж, мөн ард түмний маань төр засаг, хууль цаазандаа итгэх итгэлийг маш ихээр бууруулж байгааг анхаарна уу.

 Захидал бичсэн Б.БУЛГАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • irgen (62.167.114.16)
    sugariin shyygchid bygd shudrag bus ajillasan tedniig ajlaas ni halah estoi, barag 30 aad jil bolson hereg amid gerch ni baihad ilerdeggui asuudal shudaarga bus shyygchid avilgach luivarchid l gesen yg , todorhoi shdee, shivshig
    2018 оны 06 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 3 цаг 12 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 3 цаг 17 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 3 цаг 24 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 3 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 3 цаг 31 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 4 цаг 0 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 4 цаг 36 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 5 цаг 43 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 5 цаг 46 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 5 цаг 54 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 11 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 11 цаг 35 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 11 цаг 38 мин Хэлгүй бол төргүй 12 цаг 40 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 12 цаг 51 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 12 цаг 57 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 13 цаг 1 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 13 цаг 12 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top