x

Ерөнхийлөгч Х.Баттулга “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай зарлиг гаргалаа.

Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,843 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 800, Хоёрдугаар зэргийн одонг 9933 ээжид хүртээх юм. Үүнээс нийслэлийн 9 дүүргийн 4,224 ээжийн “Эхийн алдар” одонг 2021 оны зургадугаар сарын 1-6-ны өдрүүдэд гардуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонг гардуулах ёслол Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд өнөөдөр боллоо.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Эхчүүд ээ,

Монголын чимэг, эх ундарга болсон ээж нар аа,

Уламжлалынхаа дагуу Монголын төр олон хүүхэд төрүүлж өсгөж байгаа эхчүүдийнхээ энгэрт үр хүүхдүүдийнх нь баяр баясгалан, хүндлэл хайрынх нь илэрхийлэл болгон “Эхийн алдар” одонг өнөөдөр зүүж өглөө.

Эхийн ач, энэрэл хайрын талаар хэлмээр өчнөөн сайхан үгс байгааг товчилж, хүндлэл талархлын бэлгэдэл болгон энэ одонг олгодог юм шүү. “Эхийн алдар” одон бол Монголын төрөөс үеийн үед хүн амаа өсгөх, хүүхэд багачуудын жаргалант амьдралыг дэмжих бодлого тууштай баримталж байгааг илтгэх сайн уламжлал билээ. Эрүүл саруул өсөж, бойжиж байгаа хүүхэд бүрийн ард ээжийнх нь зүйрлэшгүй их хайр, хэзээ ч үл гомдоллох нөр их хөдөлмөр байдаг. Хүүхэд бүрийн жаргалтай инээдийн учиг шалтгаан нь ээж нь болдог. Монголын үрсийг эрүүл, аз жаргалтайгаар өсөн торниулахын төлөө гаргаж буй зүйрлэшгүй сайхан сэтгэл, зүтгэлийг тань үнэлэхгүй байж болохгүй биз ээ.

Энэ жил Эхийн алдар одон авах 10,843 ээж бий. Тэдний төлөөлөл болгож өнөөдөр 8 ээжид Нэгдүгээр зэргийн одонг, 32 ээжид Хоёрдугаар зэргийн одонг гардууллаа.

Энд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн, 89 настай Санжавын Раднаа гуай хүрэлцэн ирсэн байна. Долоон хүүхэд төрүүлж, өсгөсөн С.Раднаа гуайдаа урт насалж, үр ач нарынхаа хайранд умбаж явахыг ерөөе.

Эгч дүүс 61, 54 настай Гончигжавын Нарантуяа, Гончигжавын Энхцэцэг нар өнөөдөр “Эхийн алдар” одонгоо гардан авч байна. Зургаан охин төрүүлэн өсгөж, хэвлийдээ шинэ үрээ тээж яваа Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны иргэн Цэнд-Аюушийн Баяржаргал, 28 жилийн зайтай хоёр удаа хоёр ихэр хүү төрүүлсэн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны иргэн Вандангийн Нарантуяа нарыг онцлон дурдъя.

Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх үрсийн баярын уламжлал ёсоор олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүддээ “Эхийн алдар” одонг нь гардууллаа. Энэ бол төрөөс эх, хүүхдэд үзүүлж буй хүндэтгэл бөгөөд хүүхдийн олон цөөнөөс үл хамааран эх, хүүхэд хоёр Монгол төрийн нийгмийн бодлогын төвд байж, хүүхдийн хөгжил, хамгаалал, эхийн нийгмийн баталгаа, дэмжлэг тогтвортой, халамж анхаарал тасралтгүй байх ёстой гэж боддог.

Энд хүрэлцэн ирсэн болон Алдарт эхийн одонгоо гардаж авч байгаа бүх ээжүүддээ баяр хүргэж, Монголын нийт эхчүүддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол эхчүүдийн алдар бадартугай.

Мөнх тэнгэрийн ивээлээр Монголын үрс улам олон болох болтугай” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 7 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 7 цаг 46 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 7 цаг 52 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 7 цаг 59 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 8 цаг 9 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 8 цаг 29 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 8 цаг 40 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 8 цаг 44 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 8 цаг 48 мин Орон сууцны үнэ өсжээ 8 цаг 53 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 8 цаг 57 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 9 цаг 19 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 9 цаг 26 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 9 цаг 33 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 9 цаг 37 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 9 цаг 44 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 9 цаг 47 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 9 цаг 52 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 9 цаг 55 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 9 цаг 59 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top