x

Д.Сумъяабазар: Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн харьяа газрын албан хаагчидтай уулзаж, санал солилцож байгаа. Энэ хүрээнд нийслэл, дүүргийн татварын албаны ажилтан, албан хаагчидтай уулзлаа.

Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх Засгийн газрын түүхэн шийдвэр гарсныг танилцуулаад, ирэх жилүүдэд томоохон бүтээн байгуулалт хийнэ гэдгээ онцолсон. Үүнд үндэсний компаниудыг давуу байдалтай оролцуулна гэв. Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа аж.

Сүүлийн 30 жил хуримтлагдсан хотын асуудлыг шийдвэрлэхэд хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгааг Хотын дарга энэ үеэр танилцуулсан. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй юм. Улаанбаатар хот бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж чадвал тулгамдсан асуудлаа шийдэж чадна гэдгийг Хотын дарга онцолж байлаа. Мөн УИХ-д хотын хөгжлийг дэмжих Түр хороо байгуулагдаж буй. Тиймээс УИХ, Засгийн газрын хэмжээнд томоохон дэмжлэг авч байгаа учраас бүтээн байгуулалтын ажилд нийслэлийн төр, захиргааны байгууллагын чадварлаг, туршлагатай мэргэжилтнүүд хэрэгтэй байгаа. Ялангуяа хөрөнгө, санхүүгийн асуудалд татварын албаныхны үүрэг оролцоо их гэлээ.

Хотын дарга Д.Сумъяабазар “Ур чадвартай, сэтгэлээсээ ажиллаж байгаа албан хаагчдаа үргэлж дэмжинэ, цаашид урамшууллын системийг хэрэгжүүлнэ. Мөн хууль, эрх зүйн чадамжтай болж, санхүүгийн хувьд биеэ даавал нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ. Түүнчлэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсаны дараа засаглалын хувьд бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа” хэмээн ярив. Тэрээр мөн нийслэлийн орлогыг бүрдүүлж байгаа татварын албаныханд талархсанаа илэрхийлээд, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед бизнес эрхлэгч нарт дарамт учруулах бус, бүх талаас нь дэмжиж ажиллах хэрэгтэй гэлээ.

Үүний дараа Нийслэлийн Татварын газрын дарга Б.Цогтнаран байгууллагын үйл ажиллагаагаа танилцуулж, татварын нэгдсэн системийг бий болгосон нь томоохон дэвшилтэт ажил болсон талаар онцоллоо. Мөн татвар хураалтын үйлчилгээг цахимжуулсан байна. Энэ жилийн хувьд татварын боловсролыг дэмжих жил болгон зарлаж, үүний хүрээнд сургалт, сурталчилгааны нэлээдгүй ажлыг зохион байгуулжээ.

Уулзалтад оролцсон албан хаагчид Хотын даргад санал, хүсэлтээ илэрхийлсэн юм. Тухайлбал, татварын албаны ажилтнуудын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулж өгөхийг хүсэж байсан юм. Хан-Уул дүүргийн Татварын албаны хувьд өөрийн гэсэн байргүй учраас ажиллахад хүндрэлтэй байдаг гэж байлаа. Тиймээс Хотын дарга ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах орчныг сайжруулах чиглэлд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлээд, энэ талаарх тооцоо, судалгааг танилцуулах үүргийг Нийслэлийн Татварын газрын даргад үүрэг болгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 7 цаг 41 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 7 цаг 47 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 7 цаг 53 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 8 цаг 0 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 8 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 8 цаг 30 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 8 цаг 41 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 8 цаг 45 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 8 цаг 49 мин Орон сууцны үнэ өсжээ 8 цаг 54 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 8 цаг 57 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 9 цаг 20 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 9 цаг 27 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 9 цаг 34 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 9 цаг 38 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 9 цаг 44 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 9 цаг 48 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 9 цаг 53 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 9 цаг 56 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 10 цаг 0 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top