x

Хот доторх аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургууль үргэлжилж байна

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид “Хот дотор эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургуульд хамрагдаж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар 2021 оны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, онолоор судалсан мэдлэгийг бататгаж, бодит байдалд тулгуурлан дадлага олгож, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор уг дадлага сургуулийг зохион байгуулж байгаа юм.

Энэ хүрээнд Аврах ажиллагааны тухай ерөнхий ойлголт, удирдлага, зохион байгуулалт, Гамшиг ослын бүсэд тагнуул (тандалт) явуулах ажиллагаа, Өндрөөс аврах ажиллагаа зохион байгуулах /хийн дэр ажиллуулах, хураах, өндрөөс канал татаж нэрвэгдэгчийг буулгах, аврах хоолой ашиглах/, Нэрвэгдэгсдийг эрэн хайх, аврах ажиллагааны үндэс, нүдээр харж ажиглах, сонсох, дуу чимээгээр, тусгай багаж ашиглан эрэн  хайх арга, нэрвэгдэгсдийг эрэлч нохойгоор эрэн хайх ажиллагаа, Нурангид эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулах, хэрэгжүүлэх, нэрвэгдэгсдийг нурангийн дээрээс, доороос, хонгилоос гаргах ажиллагааны талаар дадлага хийнэ.

Мөн Цацраг идэвхт бохирдолтын үед эрэн хайх, аврах ажиллагаа, Химийн ослын голомтод нэрвэгдэгсдийг эрэн хайх, газар орныг хоргүйжүүлж, саармагжуулах ажиллагаа,  Авто тээврийн хэрэгслийн ослын үед аврах ажиллагаа зохион байгуулах, Давчуу орон зайд хөдөлгөөн үйлдэж аврах ажиллагаа зохион байгуулах, Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх /тархи, нуруу нугасны гэмтэл, мөчдийн хугарал, цус алдалт, даралттай боолт, универсал чиг тавих, вакум матраас ашиглаж нэрвэгдэгсдийг тээвэрлэх аргууд зэрэг сэдвийн хүрээнд явагдах юм.

Тус дадлага сургуульд Аврах ангийн 60 гаруй алба хаагчид хамрагдаж байгаа бөгөөд Тавдугаар сарын 27-31-ний хооронд үргэлжилнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 6 цаг 54 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 7 цаг 0 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 7 цаг 6 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 7 цаг 13 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 7 цаг 24 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 7 цаг 43 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 7 цаг 54 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 7 цаг 58 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 8 цаг 2 мин Орон сууцны үнэ өсжээ 8 цаг 7 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 8 цаг 11 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 8 цаг 33 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 8 цаг 40 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 8 цаг 47 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 8 цаг 52 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 8 цаг 58 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 9 цаг 1 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 9 цаг 6 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 9 цаг 9 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 9 цаг 13 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top