x

Их Богд хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын анхны ёслол боллоо

Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны Аравдугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн нутагт орших Их Богд хайрхан уулыг төрийн тахилгатай болгох тухай 131 дүгээр зарлигийг гаргасан.

Зарлигийн дагуу Их Богд хайрхны тэнгэрийг тайх анхны төрийн тахилгын ёслолыг Арван долоодугаар жарны Цагаагчин үхэр жилийн зуны эхэн харагчин могой сарын шинийн арван есний бэлгэт сайн шар барс өдөр /2021.05.30/ үйлдлээ.

Их Богд хайрхны тэнгэрийг тайх анхны төрийн тахилгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нарын албан ёсны төлөөлөгчид, Ламын гэгээн Данзанжамбалчойжишинэн тэргүүтэй лам хуврагууд, нутгийн ард иргэд оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирснээр Их Богд хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол эхэлсэн юм.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч “Ганжуур” их хөлгөн судраас адис авч ёслоход хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Өрнийн элч сүлд, Баянхонгор аймгийн далбааг тахилгын талбайн хоёр талд, Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилгын талбайн голд залав.

Тахилгын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Ламын гэгээн Данзанжамбалчойжишинэн нар үг хэллээ.

“Баянхонгорчууд аа,

Ард иргэд ээ,

Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг Их Богд хайрхны төрийн тахилгад хүрэлцэн ирсэн бүх хүмүүст мэнд дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Баянхонгор аймгийн иргэдийн хүсэлт, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг дэмжиж, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Их Богд хайрхан уулыг төрийн тахилгатай болгох тухай” 131 дүгээр зарлигийг гаргасан билээ. Үүний дагуу өнөөдөр энэ бэлгэт сайн өдөр Их Богд хайрхнаа тахиж байна.

Уул овооны тайлга тахилга бол мухар сүсэг, улирсан ёс заншил огт биш. Энэ бол үеийн үед байгалиа дээдэлж, зохицон амьдрахыг чухалчилж ирсэн нүүдэлчин ард түмнээс үр хойчдоо нутаг усаа хайрлан хамгаалахыг сургаж, ухааруулах, дадал болгох агуулгатай уламжлалт ухаан юм. Сав шим ертөнцийн жам зохилдлогыг танин барьж, зохирон аж төрдөг монголчууд байгалийг сөрөх, дийлэх гэж муйхарлах бус жам ёсыг нь танин зохицож, ээл ивээлд биширч, дээдлэл хүндэтгэлээ үзүүлэн элбэрэл даатгалыг хүсэн талбидаг уламжлалт зан үйл нь уул усны тахилга билээ.

Энэ бол байгаль, эх нутгаа хайрлан хүндэтгэх, хамгаалахыг үеэс үед сануулж, төрийн санах ой, бодлого болгон дамжуулж байдаг цогц үйл ажиллагаа юм.

Өнөөдөр Та бидний тахиж, тайж буй Их Богд уул нь далайн түвшнээс 3,957 метр өндөрт, 262 мянга 856 га талбайг эзлэн оршдог. УИХ-ын 2008 оны 5 тоот тогтоолоор Байгалийн цогцолборт газрын ангилалд оруулж, улсын тусгай хамгаалалтад авсан нутаг юм. Хайрхны ургамлын зүйл гэхэд ойн хэлбэртэн, бүрхүүл үртний 51 овог, 218 төрөл, 500 гаруй зүйл бүртгэгдсэн. Энд Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн зүйлийн 25 хувь нь идээшин амьдардаг. Дэлхийд ховордож дархлагдсан аргаль, янгир, ирвэс зэрэг ан амьтад амьдарч, вансэмбэрүү, алтан гагнуур, лидэр зэрэг ховор эмийн ургамлууд ургадаг ариун дагшин газар юм. Хамгаалахгүй, тахихгүй байхын аргагүй өгөөжтэй уул, сүрлэг сайхан хайрхан билээ.

Тэнгэр газарт шүтэж, уул усаа түшиж ирсэн монгол заншил, урьдын журмыг баримтлан, төрт ёс, түүхэн уламжлалын дагуу Арван долоодугаар жарны Цагаагчин үхэр жилийн зуны эхэн харагчин могой сарын шинийн арван есний бэлгэт сайн шар барс өдөр Их Богд хайрхны анхны төрийн тахилгыг үйлдэж байна.

Ард иргэд ээ,

Баянхонгорчууд аа,

Их Богд хайрхныг төрийн тахилгат уул болгож, тахиж буй энэ ёслолын агуулгыг хүүхэд залуучуудад ойлгуулж, өдөр бүр уул усаа хайрлан хамгаалж, сүслэн дээдэлж заншихыг уриалж байна. Нутаг усаа бохирдуулах, эвдэн сүйтгэх, байгалийн баялаг, ан амьтныг устгах, олз ашгийн золиосонд үрэгдүүлэх зэрэг зохисгүй зүйлсээс сэрэмжилж, нүдний цэцгий мэт хайрлах сэтгэхүйг нийт иргэд өөртөө болон үр хүүхдэдээ суулгах нь байгаль орчинтойгоо зохицож, өнө удаан, өнөр жаргалтай амьдрахын үндэс болохыг үргэлж санаж явагтун.

Өвөг дээдсийн авшиг, буян заяаг оршоосон, өргөн түмний минь бишрэл хүндлэл шингэсэн өгөөмөр баян Их Богд хайрхан минь монгол биднийгээ ивээн, нүд сэтгэлийг баясган ашид амгалан оршиг ээ.

Мөнх тэнгэрийн хүчин дор монгол түмэн уул усаа дээдлэн, байгаль эхтэйгээ зохирон төвшрөн жаргах болтугай.

Хурай, хурай, хурай” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлсний дараа Их Богд хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир дуудан сонсгож, эх хувийг аймгийн музейд дурсгал болгон хадгалуулав.

Тахилгын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх сумыг хуяг дуулга бүхий мэргэн харваачид өгөв. Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат, аймгийн Шүүхийн шинжилгээний газрын дэд дарга, аймгийн мэргэн, хурандаа Б.Мөнх-Эрдэнэ дуут сумыг тэнгэрт илгээлээ.

Үүний дараа лам хуврагууд “Морины сэтэр” номыг унших үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч морь сэтэрлэх ёс үйлдэж, дэлэнд нь хадаг уялаа. Сэтэрлэсэн цагаан морийг Баянхонгор аймгийн Богд сумын Алтай 3 дугаар багийн малчин Д.Энх-Эрдэнийн адуун сүргээс сонгожээ.

Ийнхүү Монгол Улсын төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Өрнийн элч сүлд, Баянхонгор аймгийн далбааг тахилгын талбайн хоёр талд, Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилгын буцаан залснаар төрийн тахилгын ёслол өндөрлөв.

Тахилгын ёслолын дараа Ерөнхийлөгч Х.Баттулга Их Богд хайрхан уулын Гэгээн овоонд гарч, хүндэтгэл үзүүлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 6 цаг 53 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 6 цаг 59 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 7 цаг 5 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 7 цаг 13 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 7 цаг 23 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 7 цаг 42 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 7 цаг 54 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 7 цаг 57 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 8 цаг 2 мин Орон сууцны үнэ өсжээ 8 цаг 6 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 8 цаг 10 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 8 цаг 32 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 8 цаг 39 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 8 цаг 46 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 8 цаг 51 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 8 цаг 57 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 9 цаг 1 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 9 цаг 5 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 9 цаг 8 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 9 цаг 12 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top