x

Д.Сумъяабазар: Бүтээн байгуулалтын ажилд мэдлэг, туршлагатай боловсон хүчин хэрэгтэй

Хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын уялдаа холбоог сайжруулах, хийж, хэрэгжүүлж буй ажлаа эрчимжүүлэх чиглэлээр харьяа газрын албан хаагчидтай уулзаж, санал солилцож байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхантай уулзлаа.

Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар цар тахлын хүнд нөхцөлд аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, хяналт, шалгалт хийж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж байгаа нийт албан хаагчдад талархал илэрхийлсэн юм. Тэрбээр “Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт бол хууль. Тиймээс мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн, ёс зүйтэй байх ёстой” гэлээ.

Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагынхан шударга ёсыг эрхэмлэсэн, авлига, хээл хахуулиас ангид байх ёстойг санууллаа.

Түүнчлэн “Цар тахлын улмаас аж ахуйн нэгжүүд хүнд байгаа. Тиймээс хааж, торгох бус, зөвлөн туслах, дэмжих ёстой.  Зүй ёсны шаардлага тавьж, хяналт тавих хэрэгтэй. Хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллаарай” гэв.

Тэрээр “Улаанбаатар хотын тулгамдсан асуудал бол сүүлийн 30 жил хуримтлагдаж ирсэн. Үүнийг шийдвэрлэхэд хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгаа” талаар ярилаа. Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын сүүлээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа Улаанбаатар хотод эдийн засаг, эрх зүй, засаглалын хувьд шинэчлэл хийх боломжийг бүрдүүлсэн. Үүнийг дагаад Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй юм. Хууль батлагдсанаар Хотын даргын статус Ерөнхий сайдын эрхлэх чиг үүргийн хүрээнд очиж байгаа аж. Ингэснээр Хотын дарга асуудлаа Засгийн газрын хуралдаанд өөрөө танилцуулж, шийдүүлдэг болох юм. Мөн Улаанбаатар хот биеэ даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Ингэснээр хотын тулгамдсан асуудлаа шийдэх боломжтой болох юм. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаад Хот байгуулалт, Газрын тухай хууль зэрэг олон хууль өөрчлөгдөх аж.

Хотын дарга Д.Сумъяабазар “Түүхэндээ анх удаа Улаанбаатар хот УИХ-аас том дэмжлэг авч байна. Хотын хөгжлийг дэмжих Түр хороог УИХ-ын гишүүд байгуулсан. Цаашид хууль, эрх зүйн орчныг өөрчлөхөд том дэмжлэг болно. Мөн Засгийн газар түүхэн шийдвэр гаргаж, хотын асуудлыг шийдэхэд 420 тэрбум төгрөг зарцуулах эрхийг нээж өгсөн. Тиймээс Засгийн газар, УИХ-ын түвшинд хотын хөгжлийг дэмжиж байгаа учраас бид хичээн ажиллах хэрэгтэй" гэв.

Ирэх жилүүдэд томоохон бүтээн байгуулалт хийгдэх учраас мэдлэг, туршлагатай боловсон хүчин хэрэгтэй байгааг Хотын дарга онцоллоо. Тиймээс НМХГ-ын албан хаагчдаа чадавхжуулах, сургалтад хамруулах чиглэлд анхаарч ажиллахыг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунд даалгав. Хотын дарга Д.Сумъяабазар “Хууль, эрх зүйн орчин сайжирвал дагаад хотын эдийн засаг сайжирна. Тиймээс засаглалын хувьд зөв бүтэц хийж, төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа” гэв.

Уулзалтад оролцсон албан хаагчид Хотын даргад санал, хүсэлтээ илэрхийлсэн юм. Тухайлбал, мэргэжлийн хяналтын байгууллагын лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажлын байрны орчин, нөхцөлийг сайжруулах шаардлагатай байгаа талаар санал хэлж байв. Мөн замбараагүй газар олголт, хот төлөвлөлт зэргийг цэгцлэх шаардлагатай байгааг дурдсан юм.

Харин Хотын дарга хууль, эрх зүйн орчныг сайжруулснаар дээрх асуудлуудыг шийдвэрлэх боломжтой гээд төрийн байгууллагууд дэд төвүүд рүү нүүх хэрэгтэйг хэллээ. Тиймээс байрны асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 6 цаг 53 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 7 цаг 0 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 7 цаг 6 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 7 цаг 13 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 7 цаг 23 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 7 цаг 43 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 7 цаг 54 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 7 цаг 58 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 8 цаг 2 мин Орон сууцны үнэ өсжээ 8 цаг 7 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 8 цаг 10 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 8 цаг 33 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 8 цаг 40 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 8 цаг 47 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 8 цаг 51 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 8 цаг 57 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 9 цаг 1 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 9 цаг 6 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 9 цаг 9 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 9 цаг 12 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top