x

Ганболд Ольга Сергеевна: Надад бүрэн дүүрэн аз жаргал өгсөн биеийн минь нэг тал болох ханьдаа баярлалаа

Монгол Улсын хүн амын бодлогыг дэмжих зорилгоор дөрөв болон зургаан хүүхэд төрүүлсэн ээжүүдийг "Эхийн алдар" одонгоор шагнадаг уламжлалтай. Энэ жил улсын хэмжээнд нийт 10,843 ээж "Эхийн алдар" одон авахаар болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ өдрүүдэд дөрөв болон зургаан хүүхэдтэй ээжүүдэд хүндэтгэл үзүүлж, одонг нь гардуулж байгаа билээ.

"Эхийн алдар II" одонгоор энгэрээ мялаасан нэгэн ээжийг онцолж байна. Ганболд Ольга Сергеевна ОХУ-д төрсөн ч монгол хүнтэй гэр бүл болж, манай улсын иргэн болон дөрвөн хүүхдийн аав, ээж болсноор өнөөдөр ийнхүү Ерөнхийлөгчөөс одонгоо гардан авлаа. Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Монгол Улсын иргэн болсон гадаад эмэгтэйд "Эхийн алдар" одон гардуулсан анхны тохиолдол ажээ.

Ганболд Ольга Сергеевнатай ярилцлаа. 

-Танд алдарт "Эхийн одон" авсанд баяр хүргэе! Монгол хүнтэй гэр болсон гадаад эмэгтэй энэ одонг авсан тохиолдол ховор байх. Энэ тухай анх сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?

-Баярлалаа. Би дөрвөн сайхан хүүхэд төрүүлж, тэд нар минь ээжийгээ Алдарт эх болголоо. Бид их баяртай байна. Алдарт эхийн одонгоо зургаадугаар сарын 5-нд авна гэдэг мэдээг сонсоод мэдээж маш их баярласан. Нөхөртэйгөө, хадам ээжтэйгээ гурвуулаа бие биеэ хараад инээлдэж, бөөн л баяр хөөр болсон доо. Тэр өдөр хадам ээж маань манайд ирчихсэн байсан юм.

Эхийн одон гэдэг бол маш ариун, шударга шагнал гэж боддог. Олон сайхан хүүхэд төрүүлж, зөв өсгөн хүмүүжүүлснээр улсаа хүчтэй болгож байна гэсэн үг. Аливаа улсын залгамж үе нь хүүхдүүд шүү дээ, тиймээс ээж хүний ач гавьяаг үнэлсэн сайхан одонгоор энгэрээ гоёсондоо маш их баяртай байна.

-Эх хүн байхын хамгийн сайхан нь юу вэ?

-Хүүхдүүдийнхээ эрүүл энх өсөж байгааг харах, тэд нарыгаа өсөж өндийгөөд дуртай мэргэжлээ эзэмшин хайртай хүнтэйгээ учирч аз жаргалтай амьдрахыг харах, хамгийн гол нь шударга, сайн хүн өсгөж чадсан бол тэр нь эх хүний жаргал гэж бодож байна.

-Монголд ирээд хэдэн жил болж байгаа вэ. Танд энд амьдрахад хамгийн сайхан санагддаг зүйл нь юу вэ?

-Монголд ирээд 10 жил болж байна. Хамгийн их таалагддаг зүйл бол монгол хүний цагаахан, өгөөмөр сайхан сэтгэл гэж боддог. Мөн Монголынхоо байгальд их хайртай.

-Монголд төрөхдөө айж түгшиж байсан уу. ОХУ-д төрөхөөс ялгаатай зүйл байсан уу?

-Нөхөр бид хоёр анх Оросын Холбооны Улсад, тухайлбал Ижил мөрний эрэг Дубна гэдэг Цөмийн шинжилгээний нэгдсэн төв байдаг хотод анхны хүүхдээ өлгийдөн авч аав, ээж болж байлаа. Нөхрийн маань аав цөмийн физикч хүн. Харин дараагийн хүүхдүүдээ Монголд ирээд төрүүлсэн. Хэл мэдэхгүй ч надад түгших зүйл байгаагүй. Учир нь туршлагатай сайн эмч дээр тогтмол зөвлөгөөгөө авч явсаар ном ёсоороо төрсөн. Миний эмч, Нэгдүгээр төрөхийн их эмч М.Түвшинжаргалдаа туйлын их баярлаж явдаг. Нөхрийн маань дүүгийн анхны охиныг, манай гурван хүүхдийг эх барьж авсан хүн.

Орос, Монголын төрөх эмнэлгүүдийн үйл ажиллагаанд би ялгаа зөрүү ажиглаагүй. Монгол эмч, сувилагч нар мэргэжлийн ур чадвар сайтай, хүнлэг, эелдэг хандаж байсны дээр мэдээгүйжүүлэгч эмч Баярцогтоор төрөлтийн өвдөлт намдаалт хийлгэж, өвдөлтгүй төрж байсан. Эхний төрөлтийн явцад хийлгэж байгаагүй өвдөлт намдаалт хийлгэж сайхан төрөөд Монголын эрүүл мэндийн салбарын хөгжил сайн юм байна гэж ойлгосон.

-Гэр бүлийн аз жаргал гэдгийг та хэрхэн тодорхойлох вэ?

-Гэр бүлийн аз жаргал гэдэг нь үнэнч хайр, итгэл, хамтдаа бэрхшээлийг давах чадвар, бүгд эрүүл энх байхыг хэлэх болов уу. Надад бүрэн дүүрэн аз жаргалыг өгсөн биеийн минь нэг тал болох ханьдаа баярлалаа гэж хэлье. Бас өнөөдөр надтай хамт алдарт эхийн одон авсан олон сайхан ээжүүддээ баяр хүргэж аз жаргал хүсье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 6 цаг 53 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 7 цаг 0 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 7 цаг 6 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 7 цаг 13 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 7 цаг 23 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 7 цаг 43 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 7 цаг 54 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 7 цаг 58 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 8 цаг 2 мин Орон сууцны үнэ өсжээ 8 цаг 7 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 8 цаг 10 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 8 цаг 33 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 8 цаг 40 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 8 цаг 47 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 8 цаг 51 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 8 цаг 57 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 9 цаг 1 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 9 цаг 6 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 9 цаг 9 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 9 цаг 12 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top