x

Д.Энхбат эдгэрч, эмнэлгээс гарчээ

​​​​​Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат сонгуулийн сурталчилгааныхаа 11 дэх хоног дээрээ буюу Зургадугаар сарын 5-ны өдөр коронавирусийн халдвар авч, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан билээ.

Тэгвэл Д.Энхбат өнөөдөр эдгэрч, эмнэлгээс гарсан талаар түүний гэргий Д.Оюунцэцэг өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.

Тэрээр "Энхбат хань минь эмнэлгээс гарлаа. Миний ПСР шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсан тул манай хүн ном журмын дагуу сонгуулийн сурталчилгаа, хаалтын ажлаа бүгдийг тэр дор нь зогсоогоод багаараа шинжилгээнд хамрагдаж халдвар илэрсэн хүмүүстэйгээ бүгд эмнэлэгт хэвтэж, эмчийн хяналтанд ороод зохих журмын дагуу эмчилгээ хийлгээд гарлаа. Энэ хугацаанд ковидын үед илрэх ёстой гэж заасан халуурах, амт үнэр алдах, амьсгал хүндрэх, цээжээр нь өвдөх гээд ганц ч шинж тэмдэг нь түүнд байсангүй ээ. Эмч нар маш сайн хянасан. Журмынхаа дагуу эмчилгээ хийсэн. Миний хувьд мөн адил, эдгээр зовиураас нэг нь ч илрээгүй. Харин хурц үнэрт маш мэдрэмтгий, харшлын шинжтэй ханиалгаад байлаа. Энэ хугацаанд мөн адил, ковидын ямар нэгэн заалттай шинж тэмдэг илрэхгүй байсаар өнөөг хүрлээ. Хүн бүрийн биеийн эсэргүүцэл, онцлогоос ихээхэн шалтгаалдаг юм болов уу гэсэн бодол төрөв.

Бид хоёрын биеийн байдлыг нэгэн эмч “Хүнд, хүндэвтэр” гэж тодорхойлон сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн тухай олон хүн над руу бичиж, санаа нь зовон асууж байлаа. Тэр хүмүүстээ машид ихээр баярлалаа. Бодит байдлыг үнэнээр бичих хэрэгтэй гэж бодов. Эмчлэгч эмч, сувилагч, эмнэлгийн бусад ажилтнуудын нүдэн дээр ил байгаа зүйл. Энхбатын сонгуулийн үйл ажилтай холбоотойгоор, нэгэнт ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж байгаагийн хувьд бидний эрүүл мэндийн байдлыг УОК-ын дэргэд мэргэжлийн эмч нар эндээс очиж байгаа бүх үзүүлэлт, эмчилгээний үр дүн, цаашид ямар арга хэмжээ авах вэ гэж байнга зөвлөж байсан гэдэг. Бодит байдал ийм л байна.

Бүгдэд маш их баярлалаа" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 5 цаг 24 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 5 цаг 31 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 5 цаг 37 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 5 цаг 44 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 5 цаг 54 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 6 цаг 14 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 6 цаг 25 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 6 цаг 29 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 6 цаг 33 мин Орон сууцны үнэ өсжээ 6 цаг 38 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 6 цаг 41 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 7 цаг 4 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 7 цаг 11 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 7 цаг 18 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 7 цаг 22 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 7 цаг 28 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 7 цаг 32 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 7 цаг 37 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 7 цаг 40 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 7 цаг 43 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top