x

Нийслэлийн засаг дарга Азийн ХБХ-ны ерөнхийлөгчтэй уулзав

Хоёр тал Улаанбаатар хотод дэлхийн стандартад нийцсэн, орчин үеийн шинэлэг хөлбөмбөгийн стадион барих боломжийн талаар санал солилцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Шейх Салман Бин Ибрахим Аль Халифаг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, АХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Дато Виндзор Жон, АХБХ-ны Гадаад харилцааны захирал Рави Кумар, Монголын ХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар нар байлцав. 

Ирэх есдүгээр сард Улаанбаатар хотод Зүүн Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Манай улс цаг агаарын хувьд хөлбөмбөгийн талбай байгуулахад тохиромжтой бус. Бид энэ спортыг хөгжүүлэх, дэмжих, дунд сургуулиудын орчинд хөлбөмбөгийн талбай байгуулах боломжуудын талаар хөлбөмбөгийн холбоотойгоо ярилцаж байгаа. Ирэх есдүгээр сард Улаанбаатар хотод зохион байгуулагдах Зүүн Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд хотын зүгээс дэмжлэг үзүүлж, бэлтгэл ажил дээр хамтран ажиллах болно” хэмээн хэллээ.

Ирэх оны нэгдүгээр сараас хөлбөмбөгийн багшлах мэргэжлийн хүмүүсээс гадна техник, төхөөрөмжийн тал дээр дэмжлэг үзүүлнэ

Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Шейх Салман Бин Ибрахим Аль Халифа “Хамтын ажиллагааг төрийн байгууллагын зүгээс дэмжиж буйд талархал илэрхийлье. Хөлбөмбөгийн спорт нь залууучуудад олон эерэг нөлөөг үзүүлдэг. Бидний зүгээс Монголын хөлбөмбөгийн холбоо сүүлийн гурван жилд маш сайн ажилласан гэж үзэж байгаа. Ирэх оны нэгдүгээр сараас бид багшлах мэргэжлийн хүмүүсээс гадна техник, төхөөрөмжийн тал дээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах болно.

Өнгөрсөн сард сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд бяцхан хүү амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Бидний зүгээс тус сургуулийн хөлбөмбөгийн талбайг шинэчлэн, шинээр барьж өгөхөөр ярилцаж байна” хэмээв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 3 цаг 12 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 3 цаг 17 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 3 цаг 25 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 3 цаг 28 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 3 цаг 32 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 4 цаг 0 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 4 цаг 36 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 5 цаг 43 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 5 цаг 46 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 5 цаг 54 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 11 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 11 цаг 36 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 11 цаг 39 мин Хэлгүй бол төргүй 12 цаг 40 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 12 цаг 51 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 12 цаг 57 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 13 цаг 1 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 13 цаг 12 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top