x

"Наадам хийх 10 тэрбум төгрөгөөр 625 ширхэг амьсгалын аппарат авах боломжтой!"

Үндэсний их баяр наадмыг цар тахлын улмаас үзэгчгүй зохион байгуулах болсноо Засгийн газар зарлаад байгаа.

Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ой тохиож буй өнөө жилийн наадмын арга хэмжээнд арав гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан билээ. Өмнөх оныхоос долоон тэрбум төгрөгөөр давсан энэ хөрөнгийг урлаг соёлын олон арга хэмжээ зохион байгуулахад зориулах аж.

Тухайлбал,

  • Ардын хувьсгалын 100 жилийн тухай дуу бүтээхэд 100 сая,

  • түүхэнд холбогдох хөшөө дурсгалуудыг сэргээхэд 250 сая,

  • бүх ард түмний урлагийн наадамд 500 сая,

  • утга зохиолын шилдэг бүрээл туурвихад 100 сая,

  • “Зуун жил- Зуун бүтээн байгуулалт" телевизийн контент бэлтгэн цувралаар хүргэхэд 100 сая,

  • тайзны бүрэн хэмжээний “Монгол угсаатны билиг” тоглолт туурвихад 270 сая төгрөг,

  • “Хаадын хаан” жүжигт 200 сая төгрөг,

  • “Эрхэт Монгол” концерт 80 сая,

  • Шивээ хиагт дуурь шинэчилсэн хувилбар нь 50 сая гэхчлэн 10 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.

​Мөн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хүрээнд хичнээн төгрөг зарлагадахыг олон нийт чих тавин сонирхож байгаа. Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан журмыг УИХ-аас баталсан ч төсөв хөрөнгийн талаар тодорхой мэдээлэл ил болгоогүй.

Сонирхуулахад, Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний жагсаалтыг баталсан Соёлын сайдын тушаалд Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт цэргийн жагсаал зохион байгуулахад 500 сая төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байсан юм.

Үзэгчгүй наадамд зарцуулах 10 тэрбумыг арай бодитой зүйлд хөрөнгө оруулмаар байна. Ковидын цар тахлын улмаас халдвар авсан иргэдийн тоо хоёр мянга давж, хорвоог орхигсдын шарил өдөрт арав гаруйгаар нэмэгддэг боллоо.

Эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байж, эмч бараадаж чадахгүй эндсэн тохиолдлууд ар араасаа бүртгэгдсээр. Энд тэндгүй ор дэлгэж байгаа ч өвдөөд очсон иргэдээ аврах багаж хэрэгсэл, эмч мэргэжилтнүүд нь хаанаа ч хүрэлцэхгүй байна. Эрчимт эмчилгээний тасагт байтугай энгийн өрөөнд ч орж чадахгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа хүмүүсийг амьдруулах боломж нь амьсгалын аппарат байсныг статистик мэдээллүүд бэлхнээ харуулаад байна. Иймд наадам хийх 10 тэрбумаараа амьсгалын аппарат авч цөөхөн ард түмнийхээ амийг аваръя.

Хүн амьсгалж чадахгүйгээр нэг хором ч байхад хэцүү. Амьсгалын зам хаагдсан, өөрөө амьсгалахад хүндрэлтэй өвчтөнүүдэд амьсгалын аппарат л аминд нь ордог. Ийм аппарат нь амьсгал дэмжих, зохиомол амьсгалыг гаргаж хүчээр амьсгалуулах зэрэг маш олон үүргийг гүйцэтгэдэг.

Өнөөдрийн байдлаар манай улсад 900 орчим амьсгалын аппарат эмнэлгүүдэд байдаг гэсэн тоо бий. Дийлэнх нь насжилт удаантай. Номондоо амьсгалын аппаратны ажиллах хугацаа таван жил байдаг аж. Гэтэл манайд арав гаруй жил ажилласан аппаратуудаа ашигласаар л, тоолуулсаар л байх юм. Хөдөө орон нутагт бол бүр ч ярилтгүй. Монгол орны хаа сайгүй тархаж байгаа коронагийн үед аймгуудаа ч бас амьсгалын аппаратаар хангах хэрэгтэй байна.

Амьсгалын аппаратны зах зээлийн ханш нь 16-45 сая төгрөгийн хооронд байдаг юм билээ. Үйлдвэрлэсэн улс, хүчин чадлаасаа хамаарч ийм үнэтэй аж. Наадам хийх 10 тэрбумаараа хямдаас нь гэхэд 625 ширхэг амьсгалын аппарат авчихаар байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 4 цаг 35 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 4 цаг 41 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 4 цаг 47 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 4 цаг 54 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 5 цаг 4 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 5 цаг 24 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 5 цаг 35 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 5 цаг 39 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 5 цаг 43 мин Орон сууцны үнэ өсжээ 5 цаг 48 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 5 цаг 51 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 6 цаг 14 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 6 цаг 21 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 6 цаг 28 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 6 цаг 32 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 6 цаг 38 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 6 цаг 42 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 6 цаг 47 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 6 цаг 50 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 6 цаг 54 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top