x

Адууны аж ахуй: Ядуурлыг бууруулсан ӨМӨЗО-ны туршлагаас суралцъя

“Зуун жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжлага үргэлжилж байна. Сэтгүүлчдийн хамтарсан баг өчигдөр буюу 24-ний өдөр Баяннуур хотын Хангин хойд хошууны Маньхүй суурингийн адууны аж ахуйтай танилцлаа.

Хайлүн адууны аж үйлдвэрийн паркийг анх 2016 оны аравдугаар сард орон нутгийн иргэдийн ядуурлыг бууруулах зорилгоор 1 сая 200 мянган юанийн хөрөнгө оруулалт хийж байгуулжээ. Тус аж ахуй өнөөдөр 1600 метр квадрат талбайтай, 176 адуутай аж. Үүнээс Английн цэвэр цусны үүлдрийн адуу, Нидерланд, Араб зэрэг гадаадаас авчирсан 16 адуутай байна.

Адууны аж үйлдвэрийн парк нь спортын морь үржүүлэх, үүлдрийг сайжруулах, хурдан морины бэлтгэл, уралдаан тэмцээн, хөдөө орон нутгийн аялал жуулчлал, амралтын газар зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Ингэхдээ Маньхүй суурингийн ядуу буурай 42 өрхийн амьдралыг дээшлүүлэх зорилгоор гэрээ байгуулж, ажиллуулдаг. Тэдгээр гэр бүлд 2018 онд 2000 юань, 2019 онд 3200 юань, 2020 онд 3200 юаны хөрөнгийн хуваарлалт хийжээ. Нутгийн адууны үүлдэрийг сайжруулах, сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах, мэргэжлийн морин спортын сургалт зохион байгуулах гэх зэргээр ажлын байрыг бий болгож, нутгийн иргэдийг ажилтай, орлоготой болгож амьдралыг нь өөд татаж яваа.

Паркын захирал Сү хүрэн зүсмийн морины тамгыг харуулаад "Титэм тамгыг зөвхөн хамгийн ховор, эрдэнэ болсон моринд тамгалдаг" гэв. Энэ морь Дубайн хааны хүлэг байжээ. Хүрэн  морь нь одоогийн ханшаар 10 сая юанийн үнэтэй.

Тус аж ахуйд үржүүлж байгаа адуунаас хамгийн үнэтэй нь Араб болон Англи цэвэр цусны адуунууд. Тэдгээр нь улсдаа төдийгүй олон улсад хамгийн сайн удамтайд тооцогддог байна. Адууны аж ахуйг эрхлэгчид алдартай морьдын удамд ихээхэн анхаарал хандуулдаг тул морьдын гарал үүслийг тодорхой байлгахад онцгой анхаардаг байна.

МаньХүй суурин бол эрт дээр үеэс хойд бүсэд морьдыг тэжээн үржүүлсэн нутгийн нэг. Тиймээс Хангин хойд хошуунд соёл, аялал жуулчлалын шинэ нэрийн хуудсыг бий болгож, дотоод, гадаадаас ирсэн жуулчдад Хангин хойд хошууны түүх, соёл, өөрчлөлт шинэчлэлтийн ололт амжилтыг таниулах зорилгоор тус паркийг байгуулжээ. Зураг шиг үзэсгэлэнт байгальд улирлын сайханд Хангин хойд хошууны адууны соёл, хөгжилтэй танилцаж, дэлхийн хамгийн сүрлэг, хийморлог адгуус болох агт морьдыг таньж, өөрийн биеэр унаж, хурд хүч, сүр жавхланг биеэр мэдрэх боломжтой.

Аж үйлдвэрийн парк нь спортын морь үржүүлэх, сайжруулахаас гадна хурдан морины бэлтгэл, өрсөлдөөнт тэмцээн, хөдөө орон нутгийн аялал жуулчлал, амралтын газар зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хоршоо хэлбэрээр айл өрхүүдийг нэгдсэн журмаар гүүтэй болгосон тул орон нутгийн иргэд адуу тэжээх, адууны өвс тэжээл тарьж ургуулах ажлыг бас давхар гүйцэтгэдэг байна.

Зөвхөн нэг гүү 50000 юанийн үнэтэй, манайхаар бол 15-20 сая төгрөг. Тиймээс иргэд өөрсдөө 20 мянган юань гаргаж, аж ахуйн нэгж 30 мянган юанийн хөрөнгө оруулжээ. Гүү унагалсан тохиолдолд хоршоо нь унага тус бүрийг 15 мянган юаниар худалдан авч, өвс, тэжээлийгч ч мөн л орон нутгийн иргэдээс зах зээлийн үнээр худалдан авна. Ингэснээр тариаланчид хөрөнгө оруулалтаа 2 жилийн дотор буцаан татаж, ашиг олох боломжтой болсон байна.

Харин морин спортын сургалт бэлтгэлийн төв нь гадаадын морин спортын сургагч багш нарыг урин ажиллуулж, морин спорт сонирхогч, ажил эрхлэгчдэд заавар зөвлөгөө өгөх, морь унах, тоглолт үзүүлэх, саад давах зэрэг бэлтгэл сургуулилт хийдэг.

Б.Туяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 4 цаг 35 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 4 цаг 41 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 4 цаг 47 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 4 цаг 55 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 5 цаг 5 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 5 цаг 24 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 5 цаг 35 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 5 цаг 39 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 5 цаг 44 мин Орон сууцны үнэ өсжээ 5 цаг 48 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 5 цаг 52 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 6 цаг 14 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 6 цаг 21 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 6 цаг 28 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 6 цаг 33 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 6 цаг 39 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 6 цаг 43 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 6 цаг 47 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 6 цаг 50 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 6 цаг 54 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top