x

Д.Сумъяабазар: “Хариуцлагын гэрээ”-ний үр дүнг үндэслэн бусад салбарын үйл ажиллагааг үе шаттайгаар нээнэ

Өнөөдөр Хотын дарга Д.Сумъяабазар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. 

Уулзалтаар хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт тавих, хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулсан юм.

Хариуцлагын гэрээг байгуулсан аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаагаа өнөөдрөөс хэвийн үргэлжлүүлэх боломжтой болно. Гэхдээ гэрээнд заагдсан халдвар хамгааллын дэглэмийг мөрдөөгүй тохиолдолд хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээг авах юм. 

Хариуцлагын гэрээний зүйл заалтууд нь халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхтэй холбоотой энгийн дүрэм журмуудыг тусгасан буюу ширээ хоорондын зай барих, хүний бөөгнөрөл үүсгэн, үйлчлүүлэгчийн тоог хүчин чадлын 50 хувиас хэтрүүлэхгүй байх, халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тун аваагүй ажилтныг ажиллуулахгүй, дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан үйлчлүүлэгчид үйлчлүүлэх зэргийг тусгажээ.

Энэ үеэр “Аж ахуйн нэгжүүд хариуцлагын гэрээгээ ухамсарлан, өөрсдийгөө болоод үйлчлүүлэгчдээ эрсдэлээс хамгаалан ажиллах”-ыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар уриаллаа.

“Цар тахлын хүнд үед халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөн үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуй нэгжүүд бусад хариуцлагагүй байгууллагуудаас шалтгаалан хохирч байна. Иймд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж ажиллах боломжтой байгууллагуудад үйл ажиллагаагаа нээх боломж олгон, “Хариуцлагын гэрээ” байгуулж буйд сэтгэл хангалуун байна” хэмээн Монголын Ресторан, зоогийн газрын холбоо ТББ-ын тэргүүн М.Есөнмөнх хэллээ.

“Хариуцлагын гэрээ”-г ресторан, зоогийн газар, кафе, кофе шоп, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар зэрэг 2,510 ААН, иргэнтэй байгуулах юм. Аж ахуйн нэгжүүдээ ялгахгүйн үүднээс энэ удаагийн “Хариуцлагын гэрээ”-ний үр дүнг үндэслэн бусад салбарын байгууллагуудаа үе шаттайгаар нээх байдлаар ажиллана хэмээн Хотын дарга мэдэгдэж байсан юм. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулах, зөвлөлдөх уулзалтаар тус салбарт тулгамдаж буй асуудлыг сонсож, үйлчилгээний байгууллагуудаас ирсэн асуудлуудад хариулт өгөв.

Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиж, мөрдөх тухай мэдээлэл,  Коронавируст халдварын гадаад орчинд амьдрах чадварын тухай судалгаа, түүнийг хэрхэн ариутган, халдваргүйжүүлж, эрсдэлээс сэргийлэх талаар зөвлөмж, зөвлөгөөг өгсөн юм.

Тус уулзалтад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, Монголын Ресторан, зоогийн газрын холбоо ТББ-ын тэргүүн М.Есөнмөнх тэргүүтэй албаныхан оролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 4 цаг 35 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 4 цаг 42 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 4 цаг 48 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 4 цаг 55 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 5 цаг 5 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 5 цаг 25 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 5 цаг 36 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 5 цаг 40 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 5 цаг 44 мин Орон сууцны үнэ өсжээ 5 цаг 49 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 5 цаг 52 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 6 цаг 15 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 6 цаг 22 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 6 цаг 28 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 6 цаг 33 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 6 цаг 39 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 6 цаг 43 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 6 цаг 48 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 6 цаг 50 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 6 цаг 54 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top