x

Улаанбаатар хотын төвлөрлийг зохицуулах нэгдсэн хөтөлбөрийг танилцуулав

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII хуралдаанаар Улаанбаатар хотын төвлөрлийг зохицуулах нэгдсэн хөтөлбөрийг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын автозамын сүлжээг нэмэгдүүлэх, хот төлөвлөлтийн зохицуулалт, нийтийн тээврийн шинэчлэл, хууль эрх зүйн зохицуулалт бүхий чиглэлүүдийг багтаасан нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд хотын гол болон туслах замуудыг шинээр болон өргөтгөн шинэчилж, хотын тойрог замын сүлжээг шинээр бий болгон, нүхэн гарц байгуулах, авто замын газар чөлөөлөлт зэрэг ажлыг үе шаттай хийж хэрэгжүүлэх юм.

Мөн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автобусны парк шинэчлэл, менежментийн өөрчлөлт хийх, багтаамж ихтэй нийтийн тээврийн төрөл нэвтрүүлэх /LRT/-ээр төлөвлөжээ. Ингэснээр Улаанбаатар хотын түгжрэлийг 50 хувь бууруулна гэж тооцож байна.   

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажил, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ газар доорх инженерийн байгууламж, шугам сүлжээг эвддэг, гэмтээдэг байдал бий. Нэг гараараа ажил хийгээд, нөгөө гараараа өөр нэг ажлыг нураагаад байж болохгүй. Тиймээс аливаа ажлыг хийхдээ  маш сайн анхаарах хэрэгтэйг сануулав. 

Мөн тэрээр Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болоод буй хэт төвлөрөл, түгжрэлийн асуудлаас болж нийслэлийн иргэд эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч байгаа. Тиймээс энэ асуудал дээр Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчид анхаарал тавьж,  иргэд, олон нийт,  судалгааны байгууллагын байр суурь,  санал хүсэлтийг Ажлын хэсэгтэй холбож өгөх гүүр болон ажиллахыг үүрэг болгов. Мөн иргэн, аж ахуйн нэгж, хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллаж байж энэхүү хөтөлбөр үр дүнд хүрнэ гэдгийг тодотгосон юм. Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчдийн зүгээс гаргасан санал, шүүмжлэлийг энэхүү төслийн баг, нийслэлийн Засаг даргад албан ёсоор хүргүүлэх бөгөөд ажилдаа тусгаж ажиллах шаардлагатайг хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 4 цаг 35 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 4 цаг 41 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 4 цаг 47 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 4 цаг 55 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 5 цаг 5 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 5 цаг 24 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 5 цаг 36 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 5 цаг 39 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 5 цаг 44 мин Орон сууцны үнэ өсжээ 5 цаг 48 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 5 цаг 52 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 6 цаг 14 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 6 цаг 21 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 6 цаг 28 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 6 цаг 33 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 6 цаг 39 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 6 цаг 43 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 6 цаг 47 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 6 цаг 50 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 6 цаг 54 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top