x

Нийтийн тээврийн 500-600 автобусыг шинэчилнэ

НИТХ-ын ээлжит VII хуралдаан цахимаар боллоо.

Хуралдаанаар, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Монгол Улсын Засгийн газрын “Нийслэл Улаанбаатар хотын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2021 оны 146 дугаар тогтоолыг танилцууллаа.

Тус тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг цогцоор нь шийдэхэд жилд 420 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Замын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулахын тулд авто зам, гүүрэн гарц, гэрлэн дохио, авто замын ухаалаг систем, камержуулалт зэрэг олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг мэргэжлийн байгууллагууд онцолж байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа 960 автобусны 70-80 хувийг шинэчлэх шаардлагатай гэсэн судалгаа гарсан.

Тиймээс эхний ээлжид 106 автобусыг шинэчилж, 2022 онд 350, 2023 онд 150 автобус шинэчлэх, нийтийн тээврийн зорчилтыг өдөрт 800 мянгаас нэг сая хүн хүртэл нэмэгдүүлэх, нийслэлийн авто замын даацыг өдөрт 650 мянган автомашин нэвтрэх сүлжээний даацтай болгох, төвийн бүсээс ажлын байрыг тараан байрлуулах зэрэг олон ажлыг төлөвлөж байгааг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцууллаа.

Түгжрэлээс үүссэн хохирол нэг жилд 947 сая ам.доллар буюу дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувийг түгжрэлд зарцуулж байна гэсэн мэдээлэл бий. Үүнээс 116 сая ам.доллар нь зөвхөн түгжрэлээс үүдсэн  шатахууны  шаталтад зарцуулагдаж байгаа аж. Авто замын сүлжээг сайжруулсан ч авто зогсоол дутмаг байдгаас жолооч нар зогсоол хайж дунджаар 26 минут зарцуулж байна.

Иймээс ил, далд, давхар зогсоолыг 5000-аар нэмэгдүүлж, төлбөртэй зогсоолын систем нэвтрүүлэхээр ажиллаж байгааг Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг хэллээ. 

LRT явах чиглэлийг Энхтайваны өргөн чөлөө, Долоон буудлаас Яармаг, Сонгинохайрхан дүүргээс Баянзүрх дүүрэг гэсэн гурван чиглэлд төлөвлөж байгааг мөн танилцуулсан юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 3 цаг 36 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 3 цаг 43 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 3 цаг 49 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 3 цаг 56 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 4 цаг 6 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 4 цаг 26 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 4 цаг 37 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 4 цаг 41 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 4 цаг 45 мин Орон сууцны үнэ өсжээ 4 цаг 50 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 4 цаг 53 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 5 цаг 16 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 5 цаг 23 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 5 цаг 30 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 5 цаг 34 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 5 цаг 40 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 5 цаг 44 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 5 цаг 49 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 5 цаг 52 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 5 цаг 56 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top