x

Улсын хэмжээнд оны эхний зургаан сард гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас 669 хүн амиа алджээ

Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний зургаан сард нийт 2,036 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 669 хүн амь насаа алдаж, 103,271 хүн гэмтэж /өвчилж/, 10.8 тэрбум төгрөгийн бодит хохирол учирчээ.

 

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослын тохиолдлын тоо 17.6  хувиар буурсан байна.

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын төрлөөр нь задлан өмнөх оны мөн үетэй харьцуулахад газар хөдлөлт 6.8 дахин, хүчтэй салхи, шуурганы тохиолдол 2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа бол объектын гал түймэр 28.5 хувиар буурчээ.

Тээврийн хэрэгслийн ослын 32 дуудлагад 239 хүн, 55 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 12 хүнийг аварч, 14 цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Аюулт үзэгдэл, ослын улмаас амь насаа алдсан, гэмтэж бэртсэн, өвчилсөн хүн өмнөх оны мөн үетэй харьцуулахад дараах байдалтай байна.

 

Нэрвэгдсэн гамшиг, аюулт үзэгдэл, ослын төрлийн 35 хувийг объектын гал түймэр, 32 хувийг усны осол, 11 хувийг хүчтэй салхи, шуурга эзэлжээ.

Аврах, хор уршгийг арилгахад Онцгой байдлын байгууллагын болон бусад байгууллага, орон нутгийн давхардсан тоогоор нийт 24,334 хүн, 4,727 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 1,966 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 49.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.8 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

 

Эх сурвалж: ОБЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 3 цаг 39 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 3 цаг 45 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 3 цаг 51 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 3 цаг 58 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 4 цаг 8 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 4 цаг 28 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 4 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 4 цаг 43 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 4 цаг 47 мин Орон сууцны үнэ өсжээ 4 цаг 52 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 4 цаг 56 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 5 цаг 18 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 5 цаг 25 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 5 цаг 32 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 5 цаг 36 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 5 цаг 42 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 5 цаг 46 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 5 цаг 51 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 5 цаг 54 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 5 цаг 58 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top