x

"Олон тооны цахим хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг олзлон авч, нэг командаар удирддаг бүлэг этгээдийг олж тогтоосон"

Эрүүгийн цагдаагийн албанаас сүүлийн үед цахим орчинд ихээр үйлдэгдэж буй гэмт хэргийн талаарх мэдээллийг өглөө.

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа н.Тайван "Манай улсад ихээр үйлдэгдэж буй нийгэмд хор хохирол ихтэй гэмт хэргүүд нь цахим залилан, цахимаар худал мэдээлэл тараах, насанд хүрээгүй хүүхдэд садар самууныг сурталчлах, цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг нь түгээмэл гарч, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.

Тухайлбал, иргэдийн фэйсбүүк хаяг руу нэвтэрч, ойр дотны хүмүүсээс нь мөнгө залилж авах, банкны нэвтрэх нэр болон нууц үгийг мэхэлж авах болон таах зэргээр хохироож байна. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийг үйлддэг этгээдүүдийг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн бөгөөд 5-8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. 

Шалгалтын явцад иргэд цахим хаягийнхаа нууц үгийг гар утасны дугаар, төрсөн өдрөөрөө хийдэг. Цахим хаягийнхаа хамгаалалтын горимуудыг бүрэн ашиглахгүй байна. Мөн хаягийн ард байгаа хүнийг нягтлахгүйгээр мөнгө шилжүүлж хохирох нь их байгаа юм. 

Түүнчлэн худал мэдээллийг зохион байгуулалттайгаар тараах хэрэг ч гарсаар байна. Зарим тохиолдолд гэмт этгээдүүд тусгай зориулалтын программ ашиглаж байгаа юм. Хэргийн жишээг дурдвал холбогдогч Э, Г, Ж, Т, Ч нар нь үгсэн тохиролцож, иргэдийн хаяг руу хортой холбоос тараах замаар нэвтрэх нэр, нууц үгийг олзлон авч, өөрсдөө нэвтрэн бүртгэлтэй мэдээллүүдийг өөрчлөн олон тооны хаягийг цуглуулжээ.

Үүнийгээ ашиг олох зорилгоор бусдад зарах, тодорхой мэдээллийг хандалтыг нэмэх, сэтгэгдэл бичих зорилгоор их хэмжээний хаягийг нэг командаар удирдах программ хангамж зохион, гадаадад сервэрээ байрлуулсан хэргийг цагдаагийн байгууллага тогтоон, мөрдөн шалгаж байна.

Энэ явцад бусдаас тодорхой захиалга авдаг, олон нийтийн сүлжээнд хэн нэгнийг харлуулах, эсвэл илтэд хэн нэгнийг дэмжих үйлдлийг хийдэг нь тогтоогдсон" гэв.

Иргэд энэ төрлийн хэргийн хохирогч болохгүйн тулд цахим хаягтаа нэвтрэх нууц үгээ тогтмол солих, хэн нэгэн таахад амар хялбар байлгахгүйн тулд гар утасны дугаар, төрсөн өдөр зэргийг нууц үгээр ашиглахгүй байхыг анхааруулж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 3 цаг 36 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 3 цаг 43 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 3 цаг 49 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 3 цаг 56 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 4 цаг 6 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 4 цаг 26 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 4 цаг 37 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 4 цаг 41 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 4 цаг 45 мин Орон сууцны үнэ өсжээ 4 цаг 50 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 4 цаг 53 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 5 цаг 16 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 5 цаг 23 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 5 цаг 30 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 5 цаг 34 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 5 цаг 40 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 5 цаг 44 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 5 цаг 49 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 5 цаг 52 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 5 цаг 55 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top