x

Түрүү бөхөд олгодог автомашиныг ЭХЭМҮТ-д хандивлалаа

Үндэсний их баяр наадмаар Тоёота мотор корпорацаас түрүү бөхөд автомашин гардуулдаг. Харин энэ жилийн тухайд НЗДТГ-тай зөвшилцөн, түрүү бөхөд олгодог автомашиныг ЭХЭМҮТ-д хандивлахаар болж, өнөөдөр гардуулан өглөө. Тус HIACE автомашин нь 16 хүний суудалтай, орон нутагт яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх эмч нарт зориулагдсан юм.

Автомашиныг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Оүчи Ясүо нар оролцлоо. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Өнгөрсөн жилийн наадмаар түрүү бөх шагналаа эрүүл мэндийн байгууллагад хандивлаж байлаа.

Энэ жилийн тухайд наадам хойшилсонтой холбоотойгоор түрүү бөхийн шагнал болох автомашиныг ЭХЭМҮТ-д хандивлахаар болсон юм” хэмээн ярьсан бол ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр талархлаа илэрхийлж, “Манайх үндэсний хэмжээнд эх, хүүхдэд гурав дахь шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Жилд 42 мянган хүн хэвтэн эмчлүүлж, 215 мянган хүнд амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг, 12 мянган эх амарждаг. Бид мөн шаардлагатай тохиолдолд орон нутаг руу эмч нарын багаа илгээдэг. Он гарснаас хойш эхний хагас жилийн байдлаар орон нутаг руу эмч, мэргэжилтний 40 гаруй багаа илгээсэн. Жилд Улаанбаатар хотын ойролцоох аймгууд руу 600-700 удаа дуудлагаар очиж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Иймээс энэ бол нүдээ олсон хөрөнгө оруулалт”  гэв.

Тоёота мотор корпорацын зүгээс Тогтвортой хөгжилд хөтлөх зорилтуудыг хангахад хувь нэмрээ оруулахаар ажилладаг бөгөөд үүний гурав дахь үзүүлэлт болох эрүүл мэндийг дэмжих зорилгод үндэслэн автомашин олгохоор шийдвэрлэсэн байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 3 цаг 38 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 3 цаг 44 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 3 цаг 50 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 3 цаг 58 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 4 цаг 8 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 4 цаг 27 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 4 цаг 38 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 4 цаг 42 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 4 цаг 47 мин Орон сууцны үнэ өсжээ 4 цаг 51 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 4 цаг 55 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 5 цаг 17 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 5 цаг 24 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 5 цаг 31 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 5 цаг 36 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 5 цаг 42 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 5 цаг 46 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 5 цаг 50 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 5 цаг 53 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 5 цаг 57 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top