x

Бэлхийн замд ослын улмаас хоёр хүүхэд амиа алджээ

Өчигдрийн байдлаар нийслэл хотын хэмжээнд ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүүхдийн амь нас харамсалтай байдлаар хохирч, 6 хүүхэд хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэн ослууд гарчээ.

Сүхбаатар дүүргийн нутаг Бэлхийн зам, Тоосгоны үйлдвэрийн давхар дэлгүүрийн зүүн замд H.Sonata-6 маркийн автомашины жолооч нь явган зорчигч 13 настай эрэгтэй Х, 7 настай эмэгтэй Б нарын хоёр хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон байна.

Мөн ХУД-ийн нутаг ЗДТГ-ын хойд уулзварт T.Pruis маркийн автомашины жолооч нь хүүхдийн тэргэнд сууж байсан 1 нас 10 сартай М-г мөргөж гэмтээсэн бөгөөд тухайн үед ээж А-н хамт явган хүний гарцтай газраар явж байсан байна. 

Урин дулааны улиралд хичээл, сургууль амарч хүүхэд багачууд гадаа тоглох, зугаалах зэргээр амардаг. Энэ үед хүүхэд өртсөн зам тээврийн осол, хэрэг нэмэгдэх хандлагатай байдаг.

Статистик судалгаагаар 2018 он гарсаар эхний хагас жилийн байдлаар хүүхэд өртсөн осол буурсан байгаа хэдий ч энэ төрлийн осол улсын хэмжээнд 371 бүртгэгдэж, 11 хүүхдийн амь нас хохирч, 74 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтсэн үзүүлэлттэй байна. Нийт зам тээврийн осолд өртсөн хүүхдийн насны ангилалаар авч үзвэл дийлэнх хувь нь эцэг эхийн хараа хяналтанд байх, ид тоглож наадаж, өсөн торниж байх буюу 7-14 насан дээрээ зам тээврийн осол, хэрэгт өртжээ.  

Бага насны хүүхдүүд явж байгаа автомашины зай болон хурдыг баримжаалах чадвар муутай байдгийн дээр гэрлэн болон дуут дохионы утгыг тэр болгон ойлгодоггүй сэтгэл зүйн онцлогтой байдаг тул жолооч та тээврийн хэрэгслийн хурдыг ямагт анхаарч, бага насны хүүхдэд зам тавьж өгч байгаарай. 

Мөн эцэг эх та хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, 10 хүртэлх насны хүүхдийг бие даан болон насанд хүрээгүй харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.  

Эх сурвалж: ЗЦА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 3 цаг 12 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 3 цаг 17 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 3 цаг 24 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 3 цаг 28 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 3 цаг 32 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 4 цаг 0 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 4 цаг 36 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 5 цаг 43 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 5 цаг 46 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 5 цаг 54 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 11 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 11 цаг 36 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 11 цаг 39 мин Хэлгүй бол төргүй 12 цаг 40 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 12 цаг 51 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 12 цаг 57 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 13 цаг 1 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 13 цаг 12 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top