x

Барилга угсралтын ажлыг норм, стандартын дагуу гүйцэтгэхийг зөвлөж байна

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/177 дугаар захирамжийн дагуу Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 4-ний хооронд 112 барилгын талбайд барилгын түр хашаа, хамгаалалтын торыг норм, стандартад нийцүүлэх, орчны аюулгүй байдал хангагдаж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийлээ.

Шалгалтаар барилгын түр хашааны шаардлага хангаагүй, орчны аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй 44 барилгын захиалагч иргэн, аж ахуй нэгжид Нийслэлийн Ерөнхий архитекторын зөрчил арилгах тухай шаардах хуудсыг хүргүүлсэн. Үүнээс 14 барилгын захиалагч иргэн, аж ахуй нэгжээс зөрчлөө арилгасан тухай тайлбар ирүүлээд байна.  

Мөн барилга угсралтын ажил хийгдэж дуусалгүй удаан хугацаагаар зогссон, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хотын төвд байрлалтай 10 барилгад Барилгын тухай хуульд заасан хамгаалалтын горимд шилжүүлэх, барилгын түр хашаа, саравчийг стандартын дагуу хийх, төсөл хэрэгжих хугацаа, төлөвлөгөөг ирүүлж орчны аюулгүй байдлыг хангуулах тухай зөвлөмжийг албан бичгээр хүргүүллээ. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүд барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ холбогдох хууль, норм, дүрмийг мөрдөн, орчны аюулгүй байдлыг хангаж ажиллахыг зөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 3 цаг 39 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 3 цаг 45 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 3 цаг 51 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 3 цаг 58 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 4 цаг 8 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 4 цаг 28 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 4 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 4 цаг 43 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 4 цаг 47 мин Орон сууцны үнэ өсжээ 4 цаг 52 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 4 цаг 56 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 5 цаг 18 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 5 цаг 25 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 5 цаг 32 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 5 цаг 36 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 5 цаг 43 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 5 цаг 46 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 5 цаг 51 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 5 цаг 54 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 5 цаг 58 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top