x

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал эхэллээ

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын бага хурлын нээлтийн ажиллагаа өнөөдөр 16:00 цагт  Төрийн ордонд эхэллээ.

“Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор зохион байгуулагдаж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 50 гаруй улс, орны өндөр дээд хэмжээний төлөөлөгч оролцож байгаагаас Малайз, Самоа улсын Шадар сайд, Тувалу, Кирибати, Индонез, Бангладеш, Австрали улсын парламентын гишүүд, Өмнөд Солонгос, Молдав, Лаос, Камбож, Шриланк, Мяньмар зэрэг улсын 15 сайд, 15 дэд сайд зэрэг өндөр дээд хэмжээний төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. Мөн олон улс, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн байгууллага болон хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаачид зэрэг 3000 гаруй зочид төлөөлөгч оролцож байна.

Хурлыг Морин хуурын чуулгын хөгжимчид Төрийн шагналт, УГЗ Б.Шаравын “Сэрсэн тал” аялгуугаар эхлүүллээ.

Бага хурлыг нээж  Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын манлайлал дор дэлхийн улс орнууд 2015 онд Япон Улсын Сендай хотноо хуралдаж, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг баталсанаас хойш 3 жил, Азийн улс орнуудын сайд нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Нью Дели хотноо хуран цуглаж, Азийн бүсийн Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө болон Нью Делигийн Тунхаглалыг баталсанаас хойш нэг жил хагасын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Ази Номхон далайн бүсийн улс орнууд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж бодит үр дүн гарган ажиллаж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж байгааг энд цохон тэмдэглэхийн ялдамд өмнөх хуралдаануудыг амжилттай зохион байгуулсан Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Малайз, Бүгд Найрамдах Солонгос Улс, Индонези, Тайландын Вант Улсын Засгийн газар болон ард түмэнд талархал илэрхийлье.

Өнөөдрийн хурал газарзүйн өвөрмөц тогтоцтой, эрс тэс уур амьсгалтай, урт хугацаанд үргэлжилдэг гамшгийн аюул нь нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг далайд гарцгүй улсад анх удаа зохион байгуулагдаж байгаараа онцлог болж байна. Манай оронд цунами, далайн хар салхи зэрэг ихээхэн сүйрэл дагуулдаг гамшиг тохиолдож байгаагүй нь давуу тал мэт боловч ой, хээрийн гал түймэр, хүн малын гоц халдварт өвчин, ган, зуд зэрэг урт хугацаанд үргэлжилдэг гамшгийн аюул байнга тохиолддог, хүн амын тоо бага, газар нутаг уудам, хот суурин газруудын хоорондын зай хол тул тээвэр, худалдааны зардал өндөр байдаг онцлогтой.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал гамшгаас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлийг бууруулах, улс орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, инновацийг нэвтрүүлэх үүргээ бүсийн түвшинд амжилттай хэрэгжүүлж байгаа платформ гэж дүгнэж байна. Дэлхийн улс орнууд хүн төрөлхтөнд учирч болзошгүй төрөл бүрийн аюул заналтай тэмцэх, хариу арга хэмжээ авахаас илүүтэйгээр урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд илүү их ач холбогдол өгч тэргүүлэх чиглэлээ болгохын зэрэгцээ бүс нутгийн хамтын ажиллагааны механизмийг байгуулахын чухлыг онцлон үзэх болсон байна.

Энэхүү хурлаар Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг бүс нутгийн болон үндэсний түвшинд хэрхэн хэрэгжсэнийг тайлагнаж, 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал” зэргийг бид бүхэн хэлэлцэн батлах болно.

Салбар хуралдаануудаар улс орон бүр гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний стратеги, төлөвлөгөөтэй болох, эрсдэлийн үнэлгээг хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан гамшигт тэсвэртэй дэд бүтцийг бий болгох, жендэрийн мэдрэмжтэй, нийгмийн эмзэг буюу зорилтот бүлгийн хэрэгцээ шаардлагыг хангасан гамшгаас хамгаалах тогтолцоог хөгжүүлэх, тэдний оролцоо, манлайллыг хангах, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тогтвортой хөгжлийн зорилттой хэрхэн уялдуулах гээд олон чухал асуудлыг хөндөх болно.

Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр улс орнуудын тэргүүн туршлага, ололт амжилтын талаар харилцан туршлага солилцож, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх, олон улсын үзэсгэлэнгээр дамжуулан бид техник технологийн дэвшил, инновацийн хэрэглээг гамшгийн эрсдэлийг бууруулахад хэрхэн ашиглаж байгаатай танилцах болно.

Хурлыг амжилттай зохион байгуулснаар бүс нутаг дахь гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын үзэл баримтлал тодорхой болж, бид бүхний хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт миний бие илтгэл төгс байна.

Хурлыг зохион байгуулахад бүхий л талын дэмжлэг үзүүлсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар болон хамтран ажилласан та бүхэнд дахин чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 3 цаг 13 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 3 цаг 18 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 3 цаг 25 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 3 цаг 29 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 3 цаг 33 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 4 цаг 1 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 4 цаг 37 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 5 цаг 44 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 5 цаг 47 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 5 цаг 55 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 11 цаг 34 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 11 цаг 36 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 11 цаг 39 мин Хэлгүй бол төргүй 12 цаг 41 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 12 цаг 52 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 12 цаг 58 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 13 цаг 2 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 13 цаг 13 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top