x

Шадар сайд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Энэтхэгтэй нягт хамтрах хүсэлтээ илэрхийллээ

Монгол Улсад зохион байгуулагдаж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн БНЭУ-ын Дотоод хэргийн Төрийн сайд Кирен Рижижүг Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр хүлээн авч уулзав.

Шадар сайд “Монгол Улс түүх, соёлын олон мянган жилийн харилцаатай Энэтхэг Улсыг бүс нутаг дахь гол түнш, “гуравдагч хөрш” хэмээн үздэг бөгөөд Энэтхэг Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг” хэмээгээд, манай хоёр улсын харилцааны салшгүй хэсэг онцгой байдлын салбарт гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Энэтхэгийн талтай илүү нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн Энэтхэгийн Дотоод хэргийн яам Шинэ Дели хотноо 2016 онд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурлыг өндөр түвшинд амжилттай зохион байгуулсанд тусгайлан баяр хүргэв. Шадар сайд Ө.Энхтүвшин “Ази, Номхон далайн бүс нутагт хамтдаа оршиж байгаа манай хоёр улс бүс нутаг, олон улсын тавцанд бие биеэ харилцан дэмжиж, хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлалаа цаашид хадгалж, бидний “Оюун санааны хөрш” Энэтхэг Улстай НҮБ болон олон улс, бүс нутгийн бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй байна” гэв.

БНЭУ-ын Дотоод хэргийн Төрийн сайд Кирен Рижижү Азийн сайд нарын бага хурлын үйл ажиллагаанд амжилт хүсээд, “Оюун санаа, шашин соёлын эртний түүхэн харилцаатай манай хоёр улсад цаашид хамтран ажиллах шаардлага хийгээд нөөц боломж их бий” хэмээлээ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 3 цаг 12 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 3 цаг 17 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 3 цаг 24 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 3 цаг 28 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 3 цаг 32 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 4 цаг 0 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 4 цаг 36 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 5 цаг 43 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 5 цаг 46 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 5 цаг 54 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 11 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 11 цаг 35 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 11 цаг 38 мин Хэлгүй бол төргүй 12 цаг 40 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 12 цаг 51 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 12 цаг 57 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 13 цаг 1 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 13 цаг 12 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top