x

О.Гүндэгмаагийн охин: Олимпод оролцож буй тамирчид өөрсдөө Ялагчид нь юм

"Токио-2020" олимпын наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өчигдөр хийн гар бууны дасгалд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа өрсөлдөж, 30 дугаар байрт орсон билээ.

Түүний үзүүлсэн энэ амжилтад зарим хүн сэтгэл дундуур сэтгэгдэл бичиж байна.

Харин О.Гүндэгмаагийн охин Соёл-Эрдэнэ түүнд хаяглаж бичсэн олны сөрөг сэтгэдлийн хариуд сэтгэгдлээ бичлээ.


Тэрээр "Миний ээж биднийхээ Олимпийн аварга нь шүү дээ! Тэмцээн нь дуусаагүй байгаа ба түүнийгээ ч ээж минь батлан харуулах болно гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү их наадамаас медаль хүртсэн нь л мундаг тамирчин гэгддэг бол үгүй юм. Оролцож буй тамирчид нь өөрсдөө Ялагчид нь юм. Эрхийг нь авах гэж ямар их хөдөлмөр, хөлс, зүтгэл гардаг гэдгийг тамирчдын ар гэрийхэн, ойр дотных нь хүмүүс л мэдэж, хүндэлдэг нь харамсалтай.

Хүмүүний их наадамд оролцохоор явсан тамирчдаа авсан ч, алдсан ч дэмжиж байдаг та бүхэндээ баярлалаа. Харин хэл амаа билүүдэхээр зэхэж буй хөнөөлт үгстэй зарим нийтлэгч, шүлсээ цацруулагчдаа та нараас гуйя! Хэдий ээж минь бидэн шиг бусдын үгс-д анхаарал хандуулдаггүй ч, үр хүүхдүүд бидэнд та бүхний бичиж буй энэ муухай сөрөг үгс маш эмзэг байдаг юм. Өчнөөн зуу зуун тэмцээний дараах сонингийн гарчиг, Вебсайтуудын мэдээллүүдийн гарчигуудыг уншихад л, ээжийнхээ өмнөөс даанч их гомдох юмдаа. Ээж минь ийм үгсийг хүртэх гэж өдий болтол Алтан соёмбот төрийн далбаагаа мандуулсаар ирээгүй билээ. Амжилт гаргасан ч, гаргаагүй ч, тэмцээнд оролцоод ирж л байгаа бол, оролцоод ирж байгаа нь л тэдний Амжилт! Тамирчдаа битгий ялгаварлаач!

Миний хайрт ээж О.Гүндэгмаа нь энэхүү их наадамд  долоо дах удаагаа оролцож буй нь бид бүхний бахархал билээ. Ээж минь олон ч тэмцээнээс алт, мөнгө, хүрэл хүртэж, эх орныхоо нэрийг дэлхий дахинаа 30-иад жил дуурсгаж ирлээ. Ээж минь медаль хүртэн ирэх бүртээ та бүхний бахархалт сайхан тамирчин, харин медалийн тавцанд зогсолгүй ирэх бүрт хэлж болох бүхий л муу муухайгаар хэлэх юм. Харин бидний хувьд, ээж минь, хамгийн шилдэг тамирчин, Хамгийн Сүпер ЭЭЖ.

Миний ээж, охиноо төрүүлээд удаагүй нялх биетэй байхаасаа л маш их тэвчээр, хөдөлмөр гарган, Анхны Олимп доо 1996 онд оролцсон бөгөөд тэр цагаас хойш, өнөөдрийг хүртэл зүтгэсээр л байна. Төдийгөөс өдий хүртлэх хугацаанд, ээжийн минь амьдралд, аавыгаа алдахаас эхлээд амьдралын хатуу тойролгүй дайраад өнгөрсөн ч, ээж минь зорьсон зорилгоосоо буцалгүй хөдөлмөрлөсөөр та бүхний хүсэн хүлээсэн Мөнгөн медалийг 2008 оны Бээжингийн олимпоос хүртэж байсан.

Олимп хэмээх энэхүү их Наадам, зөвхөн ээжийн минь амьдарлд чухал бахаас гадна, миний амьдралын бүхий л чухал цаг үестэй минь давхцаж, тэр бүрт, ээж минь хажууд байж амждаггүй байлаа. Анх уншиж сурахад минь ч тухтайхан заах цаг наргүй үүрийн бүрийгээс, үдшийн харанхуй болтол бэлтгэл хийж, Үсэглэлийн баяр, 10-н жилийн хонхы баяр, Их сургуулийн төгсөлтийн баяр, Магистраа хамгаалахад минь хүртэл хажууд минь биш, Олимпын бэлтгэлд, хээр, хөдөөгүүр л байдаг байлаа. Эх орныхоо төлөө зориулах сэтгэл, Өвөөгийн минь хүслийг гүйцээх гэж эл олон жил ээж минь өвдөх ч завгүй бэлтгэж, тодорхой хэмжээний амжилтуудыг гаргасаар ирсэн. Ард түмнийгээ ч баярлуулсаар ирсэн.

Миний санахын ээжийг минь орсон тэмцээн бүрээс медаль хүрдэг байсан үед, чмнээлэг улсууд Иргэнээ болох санал тавьж л байсан. Ээж минь тэр бүрт, сэтгэл зүрх, тангарагаа өргөсөн Монгол улсдаа л зүтгэнэ хэмээн, бэлтгэл хийдэг газар нь гадаа бие засах газартай байсан ч, эх орноо л хэмээн зүтгэсээр ирсэн. Монгол улсаас дэлхийн тавцанд гарч буй тамирчид ямар их зүйлийг давдаг гээч. Маш их хөдөлмөр, хөлс, зүтгэл .

Гурван бяцхан дүү нар минь ч мөн адил. Ээжийгээ гэртээ байгаасай л гэж хүссээр өсч яваа. Гэхдээ хүүхдүүд бид ингэж өсөж, өдий хүрсэндээ огтхон ч ундууцаж байсангүй ээ. Эсэргээрээ бид харин ч азтай санагддаг. Хүн болгоны хүүхэд насанд заяагаад баймгүй, сонирхолтой мэт. Бидний тооллогоор 4, 4-н жил тоолсоор, их наадмыг хүлээсээр би ч насанд хүрээд, тусдаа гарах болсон байна. Энэхүү хугацаанд, Ээж минь бидний ирээдүйн замыг амжилтаараа гэрэлтүүлсээр бид өнөөдөр, хэний ч хүүхдүүдээс дутахгүй их хайранд, амжилтанд, аз жаргалд өдий хүрлээ. Хүмүүс магадгүй хажууд нь байхгүй байж яаж хүүхдүүдээ хүмүүжүүлдэг юм гэдэг, Ээж минь биднийгээ ухаалаг, хурц үгс, үйлдлээрээ хүмүүжүүлсээр ирсэн. Ер нь тамирчин хүний хүүхдүүд цаанаасаа л дагаад (Discipline-тэй) сахилга бат, эмх журамтай өсчихдөг мэт санагддаг.

Миний дээр дурдсан бол миний ээжийн хувийн амьдралын жижигхээн хэсэг нь. Хэдийгээр ээж минь их завгүй хүн ч гэлээ, тэмцээн дуусаж, завсарлага авахаараа үр хүүхдүүддээ хамгийн сайн, халамжтай, мундаг ээж. Зав л гарвал Хүүхдүүд бидэндээ байгалийн сайхныг үзүүлж, олон ч зүйлс зааж, сургаж, зав л гарвал чамин гоё зүйлс хийгээд суучихдаг, Ээжид минь хийж чадахгүй хоол, хийж чадахгүй ажил гэж бараг байхгүй. Ёстой жинхэнэ Эмэгтэй Сүпер Бааиар гэдэг нь байхдаа.

Ийм учир, ээжийг минь болоод бусад 42 тамирчдыгаа медальтай ч, медальгүй ч ирсэн битгий муу муухай үгс шидээч, түүний оронд дараагийн тэмцээндээ ялалт байгуулахыг хүсэж урмын үгсээ харамгүй хайрлаарай! Тамирчин хүн хэдий тэвчээртэй ч, тэр тэвчээр бас хязгаартай билээ" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2 цаг 50 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2 цаг 56 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 3 цаг 2 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 3 цаг 9 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 3 цаг 20 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 3 цаг 39 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 3 цаг 50 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 3 цаг 54 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 3 цаг 58 мин Орон сууцны үнэ өсжээ 4 цаг 3 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 4 цаг 7 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 4 цаг 29 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 4 цаг 36 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 4 цаг 43 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 4 цаг 48 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 4 цаг 54 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 4 цаг 57 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 5 цаг 2 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 5 цаг 5 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 5 цаг 9 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно
Top