x

Анцгар Маэйр: Монгол цэргүүдийн мэргэжлийн ур чадвар, сахилга батыг бахархан хүндэтгэж байна

Шийдвэртэй дэмжлэг ажиллагааны Хойд бүсийн командлагч, Бригадын генерал Анцгар Маэйрээс захидал иржээ. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.


Эрхэм дэслэгч генерал аа,

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн цэргийн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаа дуусгавар болох цаг хугацаа дөхсөн энэ үед Афганистан Улсын хойд бүсэд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багтай хамтран үүрэг гүйцэтгэсэнд туйлын их талархаж байгаагаа танд мэдэгдэж буйг минь хүлээн авна уу.

Миний бие Афганистан дахь “Сургах-зөвлөх-туслах командлал буюу TAAC“-ыг 2020 оны Наймдугаар сараас хойш удирдаж байна. Уг командлалыг удирдсан цагаас хойш Монгол цэргүүдийг бодитоор нь, дэргэдээс нь харах боломж олдсон бөгөөд танай цэргүүдийн мэргэжлийн ур чадвар, сахилга батыг бахархан хүндэтгэж байна.

Танай цэргийн алба хаагчид Мармал баазын фронтын шугамд ажиллаж, үндсэн шалган нэвтрүүлэх хаалгыг хамгаалах үүрэг хүлээн, хариуцлагыг бүрэн ухамсарлан алба хааж байсан. Таны цэргүүд манай командлалын бие бүрэлдэхүүн дундаас үнэхээр мэргэжлийн ур чадвар, байлдааны бэлэн байдлыг хангах болон тухайн оногдсон үүрэг даалгаврыг чин сэтгэлээсээ гүйцэтгэдэг байдлаараа хамгийн шилдэг нь байж, өндөр жишиг тогтоож чадсан. Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид өөрийн улсын болон Зэвсэгт хүчнийхээ үлгэр жишээ төлөөлөл болж чадсан.

Афганистаны Хойд хэсэгт бидний үүрэг гүйцэтгэлтийн нэгэн чухал хэсэг байж чадсан таны болон таны цэргүүдийг хичээл зүтгэл, оролцоог бид өндрөөр үнэлж байна.

Цаашид манай хоёр улсын Зэвсэгт хүчний цэргийн хамтын ажиллагаа нь ажиллагааны газар оронд хамтран үүрэг гүйцэтгэж байсантай адил хэмжээнд маш ойр дотно, үнэ цэнэтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Таныг хүндэтгэсэн,

Командлагч, Бригадын генерал Анцгар Маэйр

Эх сурвалж: ЗХЖШ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2 цаг 50 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2 цаг 56 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 3 цаг 2 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 3 цаг 9 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 3 цаг 19 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 3 цаг 39 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 3 цаг 50 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 3 цаг 54 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 3 цаг 58 мин Орон сууцны үнэ өсжээ 4 цаг 3 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 4 цаг 7 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 4 цаг 29 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 4 цаг 36 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 4 цаг 43 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 4 цаг 48 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 4 цаг 54 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 4 цаг 57 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 5 цаг 2 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 5 цаг 5 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 5 цаг 9 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно
Top