x

Барилгын ажил нь зогссон сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулахад анхаарна

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү болон албаны хүмүүс Баянгол дүүргийн 20, Сүхбаатар дүүргийн гурав, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд ажиллалаа.

Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, гүйцэтгэгч байгууллагын хариуцлагагүй байдал болон бусад шалтгааны улмаас удаашралтай буюу зогсонги байдалтай байгаа сургууль, цэцэрлэгийн 14 барилга байгаа юм.

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 240 хүүхдийн хүчин чадалтай 34 дүгээр цэцэрлэгийн барилга 2018 онд баригдаж, барилгын ажил 96 хувьтай байгаа ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна. Учир нь барилгын гүйцэтгэгчээр ажилласан “Бизнес фокус” ХХК төсвөөс давсан санхүүжилт хэрэгтэй гэсэн тайлбар өгчээ. Тус цэцэрлэгийн хамран сургах тойрогт 500 гаруй хүүхэд байдаг ч өмнөх жилүүдэд 47 дугаар цэцэрлэгт хамрагдаж иржээ. 34 дүгээр цэцэрлэгийн тоглоомын талбай болон автомашины зогсоол зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг цэцэрлэгийн эрхлэгч Л.Батхуяг танилцуулав.

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах 54 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга 2017 онд баригдаж эхэлсэн ч барилгын явц 90 хувьд хүрээд зогсжээ. 150 хүүхдийн хүчин чадалтай тус цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Тералинк” ХХК ажилласан боловч өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа нь зогсоход хүрээд байгаа юм. Тус цэцэрлэгийн хамран сургах тойрогт 250 хүүхэд харьяалагддаг. 54 дүгээр цэцэрлэгийн үндсэн барилга 1984 онд ашиглалтад орсон, хуучны барилга юм. Цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор 24 цагийн хоёр бүлэг нээгдэх боломж бүрдэнэ. Түүнээс гадна цэцэрлэгийн хашаанд байгаа тоосгон 30 гараашийг буулгахгүй бол хүүхдүүд гэмтэх нөхцөл үүсээд байгаа аж.

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах ерөнхий боловсролын V сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “ПГС” ХХК ажилласан, барилгын явц 85 хувьтай байна. Тус сургууль нийт 3300 гаруй сурагчтай бөгөөд өргөтгөлийн барилга ашиглалтад ороогүйн улмаас III, IV ангийн зургаан бүлгийн 320 хүүхэд Хөдөлмөрийн дээд сургуулийн түрээсийн байранд хичээллэх болоод байгаа юм. 540 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахаас гадна сургуулийн орчмын туслах замыг нээх шаардлагатай байгааг сургуулийн захирал Н.Гэндэнсүрэн танилцуулсан. Учир нь тус сургууль гурван автобустай бөгөөд хичээлийн шинэ жил эхлэхэд эдгээр автобус зогсох талбайгүй болоод байгаа гэлээ. Сургуулийн үндсэн барилга 1957 онд ашиглалтад орсон. НМХГ-аас 2019 онд тус барилгад сургуулийн үйл ажиллагаа явуулахыг зогсоох дүгнэлт гаргасан байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн эдгээр барилгыг түргэн хугацаанд ашиглалтад оруулах чиглэл барин ажиллахыг холбогдох байгууллагуудад анхаарууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2 цаг 49 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2 цаг 55 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 3 цаг 1 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 3 цаг 9 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 3 цаг 19 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 3 цаг 38 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 3 цаг 50 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 3 цаг 53 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 3 цаг 58 мин Орон сууцны үнэ өсжээ 4 цаг 2 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 4 цаг 6 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 4 цаг 28 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 4 цаг 35 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 4 цаг 42 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 4 цаг 47 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 4 цаг 53 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 4 цаг 57 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 5 цаг 1 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 5 цаг 4 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 5 цаг 8 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно
Top