x

Катар, Монголын зэвсэгт хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо

Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг Катар-Монголын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хорооны дарга, хурандаа Набел Сороур, мөн хорооны дарга асан бригадын генерал Мохаммед Хассан Ал Тавади нарыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг Катар-Монголын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хорооны даргаар ажилласан бригадын генерал Мохаммед Хассан Ал Тавади өнгөрсөн хугацаанд олон ажлуудыг хийж гүйцэтгэснийг нь онцоллоо.

Тэдгээрээс Катар Улсын ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ганим Бин Шахин Ал-Ганим 2018, Ахмед Бин Мохаммедийн цэргийн коллежийн захирал, хошууч генерал Фахад Мубарак Аль-Хаяарины мөн онд, Тусгай хүчний командлалын штабын дарга, хурандаа Мохаммед Нажэа Алхабаби тэргүүтэй төлөөлөгчдийн 2019 онд хийсэн албан ёсны айлчлалыг амжилттай зохион байгуулсан. Эдгээр айлчлалын үр дүнд Катар улсад явагдаж буй тусгай хүчний сургалтад Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид оролцож байгааг дурдав.

Мөн манай улсад зохион байгуулагддаг “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагад Катар Улсын Зэвсэгт хүчний 2-3 цэргийн алба хаагчийг 2008 оноос хойш жил бүр тогтмол оролцуулж байсан. Салааны бүрэлдэхүүнээр “Хааны эрэлд-2018” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагад оролцсон, тэрхүү түүхэн цаг үетэй давхцан Катар Улсын ЗХЖШ-ын дарга албан ёсны айлчлал хийж байсныг нь онцолсон юм.

Цар тахлын нөхцөл байдал нь бидэнд олон сорилтыг бий болгож байгаа ч хоёр улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлэх олон арга, хэлбэр байгаагийн дотор цахим орчин, техник, технологийн дэвшил чухал болохыг тодотголоо.

Уулзалтын төгсгөлд Монгол Улс болон Катар Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд бригадын генерал Мохаммед Хассан Ал Тавадигийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медалиар шагнасныг нь гардуулан өгч, баяр хүргэв. 

Катар-Монголын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хорооны дарга, хурандаа Набел Сороурын ажилд амжилт хүссэний зэрэгцээ хоёр улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. 

Энэхүү уулзалтад Монгол Улсын БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч, бригадын генерал Б.Баатар, Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Н.Нямжаргал, Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Т.Буянбат нар байлцав.

Сонирхуулахад, Монгол Улс Катар улстай анх 1998 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр албан ёсны дипломат харилцаа тогтоосон бөгөөд тус хоёр орны Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нар “Монгол Улсын Зэвсэгт хүчин, Катар Улсын Зэвсэгт хүчин хоорондын хамтын ажиллагааны гэрээ”-нд 2007 онд Катар Улсад гарын үсэг зурснаас хойш 14 жилийн хугацаанд тасралтгүй хамтран ажиллаж байгаа юм. 

Эх сурвалж: ЗХЖШ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 1 цаг 58 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2 цаг 5 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2 цаг 11 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 2 цаг 18 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 2 цаг 28 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 2 цаг 48 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 2 цаг 59 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 3 цаг 3 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 3 цаг 7 мин Орон сууцны үнэ өсжээ 3 цаг 12 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 3 цаг 15 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 3 цаг 38 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 3 цаг 45 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 3 цаг 52 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 3 цаг 56 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 4 цаг 2 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 4 цаг 6 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 4 цаг 11 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 4 цаг 14 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 4 цаг 17 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй
Top