x

Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд НЭМГ-ын үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Арга хэмжээнд УИХ-ын гишүүд, нийслэл болон НЭМГ-ын удирдлага, харьяа байгууллагын дарга нар, Өрхийн эрүүл мэндийн төв, олон нийтийн байгууллагын төлөөлөл оролцсон юм. Үйл ажиллагааны эхэнд НЭМГ-ын дарга Б.Бямбадорж УИХ-ын гишүүдийг нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийг сонсож байгаад талархал илэрхийллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “УИХ-ын зүгээс эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарч, санхүүжилтийн шинэчлэлийг эхлүүлсэн. Гэвч энэ ажил удаашралтай, мөн эмч, ажилтнуудын цалин хүрэлцээгүй байгаа талаар гомдол гаргасан тул Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг есөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд нийслэл төдийгүй орон нутагт ажиллаж, намрын чуулганд асуудлыг танилцуулна” хэмээн хэлсэн бол УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Батлут “Ажлын хэсэг байгуулагдаад хоёр дахь удаагийн уулзалтаа НЭМГ-т хийж байна. Эрүүл мэндийн салбарын ажлын ачаалал, цалингийн асуудал сөхөгдөж байгаа. Бид үр дүнтэй ажиллахаар төлөвлөж, цаашид эрүүл мэндийн салбарын бүх ажилтан, албан хаагчтай уулзана. Ямар хүндрэл, бэрхшээл тулгарч байгааг сонсоно. Бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад ажиллана. Ингэж байж нөхцөл байдал, эрүүл мэндийн холбогдох хуулийн хэрэгжилтэд дүгнэлт хийнэ” гэв.

НЭМГ-ын бүтэц, хөрөнгө оруулалт, тулгамдаж байгаа асуудлын талаар тус газрын дарга Б.Бямбадорж УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, НЭМГ-ын харьяанд дүүргийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, амаржих газар, өрхийн эрүүл мэндийн төв зэрэг байгууллага ордог. Тэдгээрт 7700 орчим эмч, ажилтан ажилладаг.

Энэ үеэр эрүүл мэндийн салбарынхан эрх зүйн орчин сайжирч байгаа хэдий ч санхүүгийн асуудал хүндрэлтэй хэвээр байгааг хэлж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 1 цаг 59 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2 цаг 5 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2 цаг 11 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 2 цаг 18 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 2 цаг 28 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 2 цаг 48 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 2 цаг 59 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 3 цаг 3 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 3 цаг 7 мин Орон сууцны үнэ өсжээ 3 цаг 12 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 3 цаг 16 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 3 цаг 38 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 3 цаг 45 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 3 цаг 52 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 3 цаг 56 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 4 цаг 2 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 4 цаг 6 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 4 цаг 11 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 4 цаг 14 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 4 цаг 18 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй
Top