x

АШУҮИС-ийн гадна талбайд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ

Хотын дарга Д.Сумъяабазар нийслэлд хийж байгаа ногоон байгууламжийн ажлын явцтай танилцлаа.

Тухайлбал, АШУҮИС-ийн гадна 10 хүрэхгүй машин зогсдог, эвдэрч, хуучирсан талбай байсан газар Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна.

Тус бичил цэцэрлэгт хүрээлэнд 50 нарс, 25 гацуур, 216 гоёлын бут, сөөг, 1,600 хайлаас буюу 70.5 метр урт ургамлан хашлага тарьжээ. Мөн 1,160 ам метр талбайг зүлэгжүүлж, 460 ам метр явган хүний зам тавьсан байна.

Түүнчлэн гэрэлтүүлэг, сандал, хөшөө гэх мэт бүтээн байгуулалтын ажил хийжээ.

АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар “Манай сургуулийн багш, ажилтан, оюутнууд ийм ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй болсондоо баяртай байна. Нийслэлийн удирдлагуудад энэ ажлыг дэмжиж, бодит үйл хэрэг болгосонд талархал илэрхийлье” гэсэн юм.

Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 2020-2024 онд найман ам метр болгохоор тусгасан. Энэ хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, өргөтгөх, шинээр бий болгох ажлууд хийж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд эмнэлгийн байгууллагуудын гаднах орчныг тохижуулж байгаа. Энэ хүрээнд 23 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын гаднах талбайг иж бүрэн тохижуулж байна. Энэ жил АШУҮИС, хоёрдугаар эмнэлэг, Монгол-Японы эмнэлгийн гаднах талбайг тохижууллаа” гэв.

Хотын дарга Д.Сумъяабазар ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд нийслэлийн удирдлагуудын зүгээс ихээхэн анхаарал хандуулж байгааг энэ үеэр онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 1 цаг 59 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2 цаг 5 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2 цаг 11 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 2 цаг 18 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 2 цаг 28 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 2 цаг 48 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 2 цаг 59 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 3 цаг 3 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 3 цаг 7 мин Орон сууцны үнэ өсжээ 3 цаг 12 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 3 цаг 15 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 3 цаг 38 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 3 цаг 45 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 3 цаг 52 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 3 цаг 56 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 4 цаг 2 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 4 цаг 6 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 4 цаг 11 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 4 цаг 14 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 4 цаг 18 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй
Top