x

Яармагийн Шинэ гүүрээр энэ сарын 9-нөөс зорчиж эхлэнэ

Долдугаар сарын 9-нөөс Яармагийн шинэ гүүрийн зорчих хэсгийг нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх аж. Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяраас тодруулсаныш хүргэж байна.

-Яармагийн шинэ гүүрээр ирэх Даваа гарагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэвтрүүлнэ гэлээ. Энэ гүүр хэр удаан хугацаанд, хэдий хэмжээний өртөгөөр баригдсан бэ?

-Туул гол дээрх дөрвөн эгнээ, 250 метрийн урттай Яармагийн үндсэн шинэ гүүр есөн сарын хугацаанд баригдаж дуусаад одоо энэ сарын есөнд хөдөлгөөнөө нээх гэж байна.

Гүүр Хятадын хөнгөлөлттэй зээлийн 30 сая ам.долларын төсөв өртөгөөр боссон. Одоогоор "Хятадын төмөр замын хоёрдугаар групп товчоо" ТӨК ажлыг гүйцэтгэж, Монгол Германы хамтарсан зөвлөх компани мөн ажиллаж байна.

-Гүүр хэдэн жилийн баталгаатай, мөн хөдөлгөөнд оруулснаар замын түгжрэл буурах уу?

Энэ гүүр байгалийн гамшгаас үүдэлтэй ямар нэг асуудал үүсэхгүй бол 50-60 жилийн баталгаатай. Баталгааны хувьд 100 жил байх ч бололцоо бий. Шинэ гүүр одоо байгаа хуучин гүүрнээсээ гурав дахин их ачаалал авч хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадалтай. Өөрөөр хэлбэл, энэ гүүр ашиглалтад орсноор Яармагийн гүүрний орчмын замын түгжрэл 50-60 хувь буурах юм.

Шинэ гүүрний доор 50 метрийн өргөнтэй нүхэн гарц баригдаж  байгаа. Мөн 8.5 метрийн өргөнтэй, 270 метрийн урттай Д рамп гүүрний дээгүүр баригдаж байгаа болохоор замууд хоорондоо огтлолцохгүй, тэр хавьд ямар нэг саатах зүйл гарахгүй.

-Тэгвэл Яармагийн хуучин гүүрийг хэзээ засварлах юм бол?

-Бид есөнд шинэ гүүр ашиглалтад ормогц хуучин гүүрээ хааж засварлах ажлыг эхлүүлнэ. Энэ оны 11 дүгээр сарын 30-н гэхэд дуусгахаар төлөвлөж байна.

Ерөнхийдөө Яармагийн бүтэн гүүр буюу яармагийн уулзвар орчмын засвар шинэчлэлтийн ажил 11 дүгээр сарын 30-нд бүрэн дуусна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 2 цаг 28 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 2 цаг 33 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 2 цаг 40 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 2 цаг 44 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 2 цаг 48 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 3 цаг 16 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 3 цаг 52 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 4 цаг 59 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 5 цаг 2 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 5 цаг 10 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 10 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 10 цаг 51 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 10 цаг 54 мин Хэлгүй бол төргүй 11 цаг 56 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 12 цаг 7 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 12 цаг 13 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 12 цаг 17 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 12 цаг 28 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top