x

“Туулын хар түнэ” археологийн судалгааны ажил 70 хувьтай үргэлжилж байна

НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран “Туулын хар түнэ” археологийн судалгааны төсөл хэрэгжүүлж буй. Төслийн явцтай Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү болон холбогдох албаныхан газар дээр нь очиж танилцлаа.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших түргэний голын киданы үеийн балгас буюу судлаачдын үзэж буйгаар “Ван хааны Туулын хар түнийн орд” нь дундад зууны үеийн археологийн дурсгал. Уг дурсгалыг малтан судалснаар архитектурын онцлог, он цаг, хамрах хүрээг тогтоон, хамгаалах арга зүйг боловсруулж, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох олон талт ажлыг хэрэгжүүлэх боломжтой юм. Тус судалгааны ажил өнгөрсөн долдугаар сарын 10-наас эхэлсэн бөгөөд одоогоор 70 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.

Ордны туурийн орчимд барилгын материалын үлдэгдэл ихээр илэрч буй гэнэ. Тэдгээрийн дотор 1000-аас дээш хэмд хэт шатаасан тоосго, дээврийн ваар зэрэг үйлдвэрлэлийн хаягдал цөөнгүй олдож байгаа нь ордноос холгүй, Туул голын савд орон нутгийн түүхий эд ашиглан, барилгын материалын үйлдвэрлэл явуулж байсныг шууд гэрчилж байна хэмээн ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн удирдлага, судалгааны ажлын багийнхан хэллээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн түүхэн ач холбогдол бүхий тус дурсгалын судалгааны ажлыг цаашид үргэлжлүүлэн хийх, нийслэл орчмын түүх, соёлын дурсгалуудыг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын судалгаа, шинжилгээнд үндэслэн сэргээн засварлаж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах талаар онцгойлон анхаарч байгаагаа илэрхийлсэн.

Мөн Ажлын хэсэг байгуулан нарийвчилсан төлөвлөлт бүхий төслийг ойрын хугацаанд хийж, нийслэлийн төсөв болон гадаад, дотоодын төсөл, арга хэмжээний хүрээнд хөрөнгийг шийдвэрлэх боломжийг судлах талаар холбогдох байгууллагуудад чиглэл өгсөн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 1 цаг 20 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 1 цаг 26 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 1 цаг 32 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 1 цаг 40 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 1 цаг 50 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 2 цаг 9 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 2 цаг 20 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 2 цаг 24 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 2 цаг 29 мин Орон сууцны үнэ өсжээ 2 цаг 33 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 2 цаг 37 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 2 цаг 59 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 3 цаг 6 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 3 цаг 13 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 3 цаг 18 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 3 цаг 24 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 3 цаг 28 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 3 цаг 32 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 3 цаг 35 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 3 цаг 39 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй
Top