x

Шадар сайд олон улсын байгууллагын тэргүүнүүдтэй санал солилцлоо

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.07.05) олон улсын зарим байгууллагын тэргүүнүүдийг тусгайлан хүлээн авлаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн захирал Красай Чанавонгсэтэй уулзахдаа тус төвийн үйл ажиллагаанд манай улсын онцгой байдлын байгууллага 2002 оноос идэвхтэй оролцож ирснийг дурдаад, гамшгийн менежментийн урт болон богино хугацааны сургалтад Монгол Улсаас тогтмол хамрагдаж, мэдлэг мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж байгааг тэмдэглэв. Тухайлбал, Азийн гамшгийн бэлэн байдлын төв болон НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран энэ удаагийн Азийн сайд нарын бага хурлыг угтан "Гамшгийн эрсдэлийг бууруулахад сэтгүүлчдийн оролцоо" сэдэвт 3 үе шаттай сургалтыг явуулж Монголын 100 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан, онцгой байдлын алба хаагчдыг хамруулсан нь үр өгөөжтэй болсныг Шадар сайд онцоллоо.

Шадар сайд Ө.Энхтүвшин түүнчлэн “50 орон нэг дор цуглаж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хуримтлуулсан мэдлэг туршлагаа харилцан солилцож байгаагаараа Азийн сайд нарын хурал нэн ач холбогдолтой” хэмээв.

Азийн гамшгийн бэлэн байдлын төв цаашид Монгол Улстай хамтын ажиллагаагаа тууштай хөгжүүлж, гамшгийн аюулаас ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах үйлсэд нэгдэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.  

Энэхүү уулзалтын дараа Шадар сайд Ө.Энхтүвшин Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Кувшиновтай уулзсан юм.

Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагаас Монгол Улсын Онцгой байдлын албаны алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлж, гишүүн улс орнуудад зохион байгуулдаг сургалт, семинарт манай алба хаагчдыг хамруулдагт талархаж буйгаа Шадар сайд илэрхийлээд,

“Манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа цаашид илүү амжилттайгаар үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Кувшинов сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар гал түймэр, үер усны аюул зэрэг гамшгийн эрсдэлийг урьдчилан тандах орчин үеийн шинэ төхөөрөмжийг Монголын талд танилцуулж, улмаар нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 2 цаг 27 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 2 цаг 32 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 2 цаг 40 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 2 цаг 43 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 2 цаг 47 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 3 цаг 15 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 3 цаг 51 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 4 цаг 58 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 5 цаг 1 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 5 цаг 9 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 10 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 10 цаг 51 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 10 цаг 54 мин Хэлгүй бол төргүй 11 цаг 55 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 12 цаг 6 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 12 цаг 12 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 12 цаг 16 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 12 цаг 27 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top