x

Түймрийн утаатай үед бага насны хүүхдийг гадуур дагуулж явахгүй байхыг зөвлөж байна

ОХУ-ын Якутад гарсан түймрийн утаа нийслэлийг бүрхэж, агаарын бохирдол үүсгэж буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-ОХУ-д гарсан түймрийн нөхцөл байдал ямар байна вэ. Хохирлын хэмжээ гарсан уу?

-Одоогийн байдлаар ОХУ-ын Якутын бүс нутгийн Дунд Сибирт гарсан түймэр унтраагүй бөгөөд орон нутгийн иргэд болоод гал унтраах ангийнхан түймрийг унтраахаар ажиллаж байна. Наймдугаар сарын 7-ны байдлаар нийт 300 гаруй удаа түймэр гарч, 12140 км талбайг хамарсан. Түймрийг унтраахаар 5302 хүн 873 техник, тоног төхөөрөмж, агаарын хяналтын 34 онгоц, гал унтраах устай 11 онгоцтой ажиллаж байгаа мэдээлэл бий.

Хохирлын хэмжээг одоогоор тогтоох боломжгүй. Түймрийг цурамд оруулж, бүр мөсөн унтраасны дараа хохирлын хэмжээг тооцдог. Мэдээж хүрээлэн буй орчин, байгалийн тэнцвэрт байдал маш их алдагдаж байгаа. Ан амьтад дайжиж, ургамлын төрөл зүйлүүд түймэрт өртөж байна. Түүнчлэн тус бүс нутагт гарсан түймрийн утаа Улаанбаатар, Увс, Завхан болон төвийн бүсийн нутгуудыг бүрхсэн.

-Улаанбаатар хотын агаарын бохирдол  ямар түвшинд байна вэ. Иргэдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Агаарын бохирдолд нүдэнд харагдахуйц хэмжээгээр өөрчлөлт орсон. Мөн агаарын давхаргын доогуур тоосжилт их байдаг бөгөөд энэ тоосжилтод хүүхдүүд хамгийн их өртдөг. Энэ нь нүдэнд харагдахгүй. Иймээс иргэдийг бага насны хүүхдийг гадуур дагуулж явахгүй байхыг зөвлөж байна.

Мөн хоолойгоо давс, соданы уусмалаар зайлах шаардлагатай. Зайлшгүй тохиолдолд хүүхдээ дагуулж яваа бол амны хаалтыг тогтмол зүүлгэх хэрэгтэй. Иргэд аль болох гэрээсээ гарахгүй байж, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, утааны саармагжилт арилтал цонхоо онгойлгохгүй, бүр шаардлагатай бол утаа багассан үед агаар сэлгэлтийг богино хугацаанд хийх хэрэгтэй.

-Түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоосон уу?

-Түймрийн шалтгаан, нөхцөлийг шууд тогтоох боломжгүй. Жишээ нь, монгол орны хувьд түймрийн 90 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн гардаг. Сибирийн ой бол маш шигүү. Энэ ойд түймэр дэгдсэн нөхцөлд хүний хүчээр унтраахад маш хүндрэлтэй. Бороо орж байж буюу байгалийн хүчээр л түймрийг унтраах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 1 цаг 17 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 1 цаг 24 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 1 цаг 30 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 1 цаг 37 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 1 цаг 47 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 2 цаг 7 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 2 цаг 18 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 2 цаг 22 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 2 цаг 26 мин Орон сууцны үнэ өсжээ 2 цаг 31 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 2 цаг 34 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 2 цаг 57 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 3 цаг 4 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 3 цаг 11 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 3 цаг 15 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 3 цаг 21 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 3 цаг 25 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 3 цаг 30 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 3 цаг 33 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 3 цаг 36 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй
Top