x

Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчиж, иргэд осолд орох нь нэмэгджээ

Галт тэрэг явж буй үед төмөр зам дээр хүн гарч ирэх эрсдэлтэй, ослын байдал сүүлийн үед ихэсчээ. Ингэснээр хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчиж иргэд осолд орох нь нэмэгдэж буй талаар УБТЗ ХНН-аас анхаарууллаа. 

Төмөр замын аюултай бүсээр явган зорчигч зөвхөн зөвшөөрсөн гарц гармаар анхаарал болгоомжтой нэвтрэн өнгөрөх ёстой. Гэтэл галт тэрэг ирж байхад төмөр зам дээр хүн гарах тохиолдол гарсаар байна. Энэ нь хөдөлгөөний аюулгүй байдал, иргэдийн амь насанд ноцтой эрсдэл учруулж байна. Ийм байдал он гарснаас хойш 30-аад удаа гарчээ. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хүнс трейд” ХХК-ийн автобусны буудлын ойролцоо болон "Залуус" хорооллын урдах төмөр замын гарц, гармын орчим 8 удаа, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Таван шар, Москва, 1 дүгээр хорооллын урдах төмөр зам дээгүүрх гарц гармын орчим 10 удаа, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Шаамар, Мандал, Баянгол сумын нутаг дэвсгэрт 11 удаа гарснаас болж галт тэрэг яаралтай тоормос хийж зогссон байна. Галт тэрэг явж байхад иргэд төмөр зам дээр гарч ирэх тохиолдол нийт 30 удаа гарчээ.

Галт тэрэг яаралтай тоормос хийсэн тохиолдолд 800-1000 метр явж байж зогсдог байна. Явган зорчигч төмөр зам дээгүүр яаралгүй анхаарал болгоомжтой нэвтрэн өнгөрөх нь амь насаа эрсдэлээс хамгаална гэдгийг сануулж байна. Хүмүүсийн хөл хөдөлгөөн эрчимжиж байгаа энэ үед төмөр замын гармаар нэвтрэн өнгөрөхдөө аюултай бүсийн дэглэмийг чанд сахин биелүүлж, анхаарал болгоомжтой зорчихыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс анхаарууллаа. 

УБТЗ-ын хэмжээнд 280 төмөр замын гарам байдгаас 172 нь Улаанбаатарт байдаг. Нийт гармын 202 нь салбар замд байдаг бол Сүхбаатараас Замын-Үүд хүртэл гол замд 78 гарам байдаг. Гол зам дагуу гармын 51 нь автомат хаалттай, 27 нь осол гарах эрсдэл багатай учир ердийн тэмдгээр зохицуулдаг аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 1 цаг 20 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 1 цаг 26 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 1 цаг 32 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 1 цаг 39 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 1 цаг 50 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 2 цаг 9 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 2 цаг 20 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 2 цаг 24 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 2 цаг 28 мин Орон сууцны үнэ өсжээ 2 цаг 33 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 2 цаг 37 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 2 цаг 59 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 3 цаг 6 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 3 цаг 13 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 3 цаг 18 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 3 цаг 24 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 3 цаг 27 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 3 цаг 32 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 3 цаг 35 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 3 цаг 39 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй
Top