x

Цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хаалт зүүлгэхгүй

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2021.08.12/ цэцэрлэгийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.

БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.МЯГМАР:

-Долдугаар сарын 20-ноос хойш бэлтгэл ажлыг хангасан.  Цэцэрлэгийн танхимын сургалт есдүгээр  сарын 1-нээс эхэлнэ. Тусгай журам, зөвлөмжийн дагуу насны хязгаартайгаар үе шаттай эхлэх зохицуулалт хийнэ. Цэцэрлэгт таван  настай хүүхдийг  бүрэн хамруулах бол дөрвөн  настай хүүхдийг үргэлжлүүлэн хамруулна. Эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтэд үндэслэн танхимын сургалтад хамруулна. Харин  2-3  настай хүүхдийг халдварын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн үе шаттай хамруулна.  Нийслэлийн хэмжээнд байгаа таван настай 77185 хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулна. Тухайн цэцэрлэгт халдвар гарлаа гэж үзэхэд зайн сургалт руу шилжинэ. Өөрөөр хэлбэл, нэг ангид хамгийн ихдээ 25 хүүхэд явна.  Энэ хичээлийн жилд цэцэрлэгт явах хүүхдүүдийн хичээлийн хэрэгслийг гурван сараар нь бэлтгүүлэхээр хэрэгтэй зүйлсийн жагсаалтыг гаргасан. 

Эрүүл мэндийн яамтай хамтраад Covid-19 халдварын үеийн цэцэрлэгийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг гаргасан. Тухайлбал, нэг ангид халдварын тохиолдол батлагдсан тохиолдолд 14 хоног зайн сургалт руу шилжинэ. Тухайн давхарт ажиллаж байгаа гурав хүртэлх бүлгээс тус бүрээс нь халдвар илэрвэл тэр хэсгийг хааж мөн 14 хоног зайн сургалт руу шилжүүлнэ. Аль болох танхимын сургалтыг бүтнээр нь явуулахын тулд хэсэгчлэн хаах замаар танхим болон зайн гэсэн хоёр хэлбэрээр явуулна. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх гэдэг нь цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хамгийн чухал. Цэцэрлэгийн үүдэндээ амны хаалтаа авч, гараа ариутган халуунаа үзүүлчхээд ангидаа амны хаалт зүүхгүй. Мэдээж гэр, цэцэрлэг хооронд заавал амны хаалт зүүнэ. Өөр ямар нэгэн маршрутаар хүүхдээ дагуулж явахгүй байх нь чухал. Тухайн ангийн хүүхдүүдээс нэг ч хүүхэд халдвар авахгүй байж чадвал таны хүүхдийн анги тасралтгүй танхимаар хичээллэнэ гэсэн үг. Тиймээс эцэг эхчүүдийн хариуцлага маш чухал. Хүүхдүүд заавал цагаан хорхой, болон шээсний шинжилгээ өгсөн байна. Цэцэрлэгийн орчинд хүүхдийн шүдийг угаалгахгүй. Гэртээ шүдийг нь угаалгана.

Энэ жил улс орон даяар анх удаагаа цэцэрлэгээ төгсөөд нэгдүгээр ангид орох хүүхдүүдийн бэлтгэгдсэн байдлыг үнэлж үзэхээр болсон. Эдгээр хүүхдүүд сургуульд суралцахад аль чадвар нь сайн хөгжсөн байна эсвэл илүүтэй анхаарах ёстой зүйл юу байна вэ гэдгийг судлахаар бэлтгэл ажлыг хангасан. Цэцэрлэгийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгааг үнэлэхийн зэрэгцээ сургуульд элсэн суралцаж байгаа хүүхдүүд мэдлэг, чадвар хандлагын хувьд ямар түвшинд байгааг тодорхойлно гэсэн үг. Энэ жил нийтдээ 77 мянга гаруй хүүхэд сургуульд орно. Нэгдүгээр ангид элсч байгаа хүүхдүүдийн 30 хувийг судалгаанд хамруулна. Судалгааг есдүгээр сарын 15-наас эхлүүлэн аравдугаар сарын 15-ныг хүртэл хийнэ. Цэцэрлэгт халдвар гарлаа гэхэд зайн сургалт руу 14 хоног шилжинэ гэдгийг би дээр дурдсан. Тухайн нөхцөлд бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд зориулсан дасгал, ажлын дэвтрүүдийг нарийвчилж боловсруулан хүүхдүүдэд тараахад бэлэн болсон. Мөн бэлтгэл бүлгийн багшид зориулсан зөвлөмжийг багш нарт хүргүүлнэ.

 

237124915_1031482267680887_1083853952133462805_n

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 1 цаг 20 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 1 цаг 26 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 1 цаг 32 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 1 цаг 39 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 1 цаг 50 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 2 цаг 9 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 2 цаг 20 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 2 цаг 24 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 2 цаг 29 мин Орон сууцны үнэ өсжээ 2 цаг 33 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 2 цаг 37 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 2 цаг 59 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 3 цаг 6 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 3 цаг 13 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 3 цаг 18 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 3 цаг 24 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 3 цаг 28 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 3 цаг 32 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 3 цаг 35 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 3 цаг 39 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй
Top