x

Коронавируст хардварын шинэ тохиолдол нийслэлд 343, орон нутагт 1110 бүртгэгджээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээнүүдээс 1,453 хүний сорьцод халдвар илэрч, нийт бүртгэгдсэн тохиолдол 179,894 болж нэмэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 343 нь нийслэл хотод,
  • 1,110 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 1,960 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан байна.

Харин коронавируст халдварын улмаас орон нутагт 61-80 гаруй насны хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 871 хүн эндээд байна.

Коронавируст халдварыг илрүүлэх шинжилгээгээр эерэг гарсан нийт тохиолдлын 10-20 хувийг, гадаадаас ирсэн иргэдээс эерэг гарсан бүх тохиолдлыг муцац илрүүлэх шинжилгээнд хамруулжээ. Долоо хоногийн хугацаанд 369 сорьцоос 39-д нь буюу 11.6 хувьд нь дельта хувилбар тодорхойлогдсон байна.

Япон улсад хийгдэж байгаа мутац илрүүлэх шинжилгээнд 38 сорьц явуулж шинжлүүлэхэд 

  • Альфа-32 /82.3 хувь/
  • Монголд үүссэн мутац-4 /10.5 хувь/
  • Дельта-2 /5.2 хувь/ эзэлсэн байна. 

Энэ 38 сорьцыг долдугаар сарын 16-наас өмнө илгээсэн бөгөөд түүнээс хойш хугацаанд нийт эерэг тохиолдлуудад Дельта хувилбарын эзлэх хувь 10 орчим болж нэмэгджээ. Ялангуяа орон нутагт тухайлбал бүсийн наадам хийсэн аймгуудад Дельта хувилбарын халдвар нэмэгдэх эрсдэл үүсээд байгааг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдээллээ.

Дельта вирусийн халдварыг давамгайлах хэмжээнд хүргэхгүйн тулд хил дээр хатуу хяналт тавьж байгаа ч орон нутагт халдвар тархах эрсдэл үүсчихлээ. Энэтхэгт үүссэн Дельта хувилбар тус улстай шууд нислэг ихтэй орнуудад хамгийн түрүүнд тархаж, давамгайлах халдвар болсон зүй тогтол ажиглагдсаныг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 1 цаг 19 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 1 цаг 26 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 1 цаг 32 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 1 цаг 39 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 1 цаг 49 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 2 цаг 9 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 2 цаг 20 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 2 цаг 24 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 2 цаг 28 мин Орон сууцны үнэ өсжээ 2 цаг 33 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 2 цаг 36 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 2 цаг 59 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 3 цаг 6 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 3 цаг 13 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 3 цаг 17 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 3 цаг 23 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 3 цаг 27 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 3 цаг 32 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 3 цаг 35 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 3 цаг 38 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй
Top