x

70 СӨХ-ны газар ашиглах гэрээг баталгаажууллаа

Нийслэлийн Засаг дарга С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон захирамж гаргаж байсан билээ. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламжийг орон сууцны хороолол дунд барих боломж нээгдсэн юм. Гэвч орон сууцны ойр орчмын газар тодорхой эзэнгүй, харьяалах этгээдгүй байгаагаас үүдэн бодит хөрөнгө оруулах боломж хаагдмал, дахин төлөвлөх боломж хязгаарлагдмал байсан юм. Энэхүү нөхцөл байдал байдалтай холбогдуулан Хотын дарга С.Батболд Сууц өмчлөгчдийн холбоодын газрын асуудлыг судалж шийдвэрлэх цогц үйл ажиллагаа бүхий “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг 2018 оны 3 дугаар сард эхлүүлсэн билээ. Энэхүү аяны гол зорилго нь орон сууцны ойр орчмын газрыг тухайн барилгын СӨХ-д ашиглах эрхийг нь шилжүүлэх замаар эзэнгүйтэж, дахин барилга баригдах, эвдэгдэж сүйтгэгдэх эрcдлээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийт хүн амын 43,8 хувь буюу 621.637 иргэн орон сууцанд амьдарч байгаа ба 1.034 СӨХ эдгээр оршин суугчдын тав тухтай амьдрах нөхцөлийг ханган ажиллаж байна. Харин 1.034 СӨХ-оос орчны газраа баталгаажуулсан 499 СӨХ байгаа бол орчны газраа баталгаажуулаагүй 535 СӨХ байна. Аяны хүрээнд орчны нийтийн эдэлбэрийн газар ашиглалттай холбоотой санал ирүүлсэн 6, газар ашиглах гэрээний хугацаа сунгуулах хүсэлт 101,   орчны газар ашиглах эрх баталгаажуулах 183, нийт 290 СӨХ хүсэлт, санал ирүүлээд байна гэдгийг Хотын дарга мэдээллээ.

Харин өнөөдөр хотын дарга энэхүү аянд хамрагдахаар Нийслэлийн газрын албанд хүсэлтээ ирүүлсэн эхний 70 СӨХ-ийн төлөөлөлд Газар ашиглах гэрээг нь баталгаажуулан гардуулан өглөө. Энэ үеэрээ Засаг дарга, ашиглах эрх нь баталгаажсан энэхүү газар дээрээ СӨХ-дууд оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөл, хамгийн гол нь хүүхдүүдийн аялгүй байдлыг дээд зэргээр хангасан орчин үеийн тохижилттой спорт, амралт, авто машины зогсоол бүхий цогцолбор байгууламжийг бүтээн байгуулахыг хүсч байгаагаа хэллээ.

Өнөр-19 СӨХ-ны захирал О.Чанцал “Албан ёсоор оршин суугчдын газар эзэмших эрхийг баталгаажуулж өгч байгаад баяртай байна. Хотын сайн сайхан байдал, иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад СӨХ хамгийн анхан шатны нэгж байдаг. Өмнө нь манай СӨХ-д газрын маргаан гарч байсан. Үүнийг хүчингүй болгож, СӨХ-д нь газар эзэмших эрхийг нь өгч байгаа хотын удирдлагууддаа баярлалаа” хэмээв.

“Дэвшил-8” СӨХ-ны захирал Д.Ядгайчойдон “СӨХ-д энэ эрхийг олгож байгаа явдал нь оршин суугчдын тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлээд зогсохгүй өөрсдийн эзэмшлийн газраа зөв зохистой ашиглах нөхцөл бүрдэж байна. Бид гадаад орчноо тохижуулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх болно. Энэ шийдвэрийг гаргасан хотын удирдлагууддаа талархаж байгаагаа илэрхийлмээр байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 2 цаг 29 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 2 цаг 34 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 2 цаг 41 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 2 цаг 45 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 2 цаг 49 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 3 цаг 17 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 3 цаг 53 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 5 цаг 0 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 5 цаг 3 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 5 цаг 11 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 10 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 10 цаг 52 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 10 цаг 55 мин Хэлгүй бол төргүй 11 цаг 57 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 12 цаг 8 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 12 цаг 14 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 12 цаг 18 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 12 цаг 29 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top