x

Гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал”

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал Улаанбаатар хотноо энэ сарын 03-06-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

“Гамшгийн эрсдэлийг бууруулснаар тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн дор Ази, Номхон далайн орны 50 улс орон, олон улсын байгууллага, Засгийн газар хоорондын байгууллага, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, шинжлэх ухааны, боловсролын зэрэг байгууллагын нийт 3000 гаруй төлөөлөгч оролцож, гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал” баримт бичгийг батлан гаргалаа.   

“Улаанбаатарын тунхаглал” баримт бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцогч Сайд, төлөөлөгчид Бид өнөөдөр:

Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг нь гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх,тогтвортой хөгжлийг хамгаалах боломжийг бүрдүүлэхийг дахин цохон тэмдэглэж,

2020 он гэхэд үндэсний болон орон нутгийн түвшний гамшгийн эрсдэлийг бууруулах стратеги төлөвлөгөө гаргах зорилтыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх үндсэн үүргээ ухамсарлан,

Гамшгийн эрсдэлийг тооцсон төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нь гамшигт тэсвэртэй дэд бүтцийг бий болгож тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулдаг гэдгийг хүлээн зөвшөөрч,

Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт болон топгвортой хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлтийг хянах мониторингийн нэгдсэн сүлжээг ашиглан эрсдэлийн мэдээллийн санг бий болгох, мэдээллийг бүх нийтэд хүртээмжтэй түгээх,

Далайд гарцгүй болон арлын жижиг хөгжиж буй орнууд, буурай хөгжилтэй орнуудын гамшгийн эрсдэлийн онцлогт нийцсэн санхүү, технологийн чадавхыг бэхжүүлэх тогтвортой дэмжлэгийг хөгжингүй орнууд, холбогдох түншүүдээс үзүүлэх хэрэгтэйг онцолж,

Сендайн үйл ажиллагааны хүрээг 2017-2018 онд хэрэгжүүлэх Азийн бүс нутгийн төлөвлөгөөний хэрэгжилтийн дүнд бүс нутгийн улс, орнуудад бүх түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулахад эхний ахиц дэвшил гарсаныг үнэлж,

Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ 2015-2030 баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүс нутгийн төлөвлөгөөний 2017-2018 оны хэрэгжилтээс тулгамдаж буй асуудал гаргахыг хүлээн зөвшөөрч,

2020 он гэхэд бүх улс орнууд үндэсний болон орон нутгийн түвшний гамшгийн эрсдэлийг бууруулах стратеги төлөвлөгөөг батлах, Сендайн үйл ажиллагааны зорилтын дагуу гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний төлөвлөгөө болон зорилтыг шинэчлэх,

“Ирээдүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх” зорилгоор бүс нутагт гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд бүс нутгийн хамтын ажиллагааг бий болгох.

хөгжлийн хөтөлбөрийг дэд бүтэц болон бусад салбарт боловсруулан гаргах,

Хот, суурин газрыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн, эрсдэлийг тооцсон хот төлөвлөлт.хөрөнгө оруулалтаар дамжуулж хотуудынгамшигт тэсвэртэй хөгжих чадавхыг бий болгох,

Салбар дундын болон холбогдох талууд хоорондын үндэсний болон орон нутгийн платформыг байгуулах,

Гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах, бизнес эрхлэгчдэд зээлийн урамшуулал олгох, хувийн хэвшлийн оролцоо, идэвх зүтгэлийг урамшуулах, алдаршуулах,

Орон нутгийн болон уламжлалт мэдлэг, туршлага, шинжлэх ухаан, технологийн цогц байдлыг ханган газар зүйн байрлал, газар нутгийн болон үндэсний онцлогтой гамшгийг даван туулах чадвар (resilience)-ыг бий болгох,

Гамшгийн эрсдэлийг бууруулахад үндэсний болон орон нутгийн платформд худалдааны танхим, бизнесийн байгууллагуудын оролцоог дэмжих. бизнесийн байгууллага ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаа болон нийлүүлэлтийн сүлжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг нэгтгэн, бизнесийг тасралтгүй үргэлжлүүлэн явуулах боломжийг бүрдүүлэх,

Бүс нутгийн болон үндэсний түвшинд Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг болон Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хянах нэгдсэн системийг бэхжүүлэх. Бүх улс орнууд ард иргэдийн нас, хүйс, хөгжлийн бэрхшээлтэй зэргээр ангилан гамшгийн хохирлын мэдээллийн сан болон эрсдэлийн мэдээллийн санг байгуулахыг уриалж,

Орон нутгийн засаг захиргааны байгууллага, нийгэмлэгүүд, иргэний нийгэм, сайн дурын байгууллагууд, олон нийтэд тулгуурласан байгууллагуудын манлайлал, чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллах. Орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын гамшгийн эрсдэлийн санхүүгийн нөөцийг нэмэгдүүлэх,

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийг эрт зарлан мэдээлэх, урьдчилан сэргийлэх. бүс нутгийн болон хил дамнасан гамшгийн эрсдэлийн хяналтыг бүс нутгийн хэмжээнд шинжлэх ухаан дээр үндэслэсэн явуулах хүний нөөц, институтын чадавхийг бий болгох,

Энэхүү Улаанбаатарын тунхагт тусгасан үйл ажиллагаа, уг хурлаас гарсан сайн дурын мэдэгдлийг үндэсний бодлого, стратеги болон телевлөгөөндөө тусган хэрэгжүүлж, 2020 оны Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд хэрэгжилтийг танилцуулахыг шийдвэрлэлээ.

Тус тунхагийн нэг хэсэг болох “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг Азийн бүс нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөө” 2019-2020-г хэрэгжүүлэхэд Засгийн газрууд болон түнш байгууллагуудыг уриаллаа 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 2 цаг 28 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 2 цаг 33 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 2 цаг 41 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 2 цаг 44 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 2 цаг 48 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 3 цаг 16 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 3 цаг 52 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 4 цаг 59 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 5 цаг 2 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 5 цаг 10 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 10 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 10 цаг 52 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 10 цаг 55 мин Хэлгүй бол төргүй 11 цаг 56 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 12 цаг 7 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 12 цаг 13 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 12 цаг 17 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 12 цаг 28 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top