x

Э.Энхриймаа шагналын мөнгөө бүхэлд нь сайн үйлсэд зориуллаа

"Монголын сайхан бүсгүй 2018" гоо сайхны наадмын алтан эрдэнийн өргөмжлөлт, тэргүүн гоо бүсгүй Б.Энхриймаа Монголын эмэгтэйчүүдийн "Хатан-Эрдэнэ" холбооны эмэгтэйчүүдтэйгээ хамтран шагналын мөнгөө сайн үйлсийн аянд зориулсан сайхан мэдээг дуулгаж байна.  

"Эмэгтэйчүүд гар гараасаа" уриан дор нэгдсэн бүсгүйчүүд бүтэн өнчин үлдсэн дөрвөн хүүхдэд тэргүүн байрын шагналын мөнгөө бүрэн хандивлаж, эгч дүүсийг байр, хашаатай болгожээ. Гоо сайхнаас гадна боловсрол, хүмүүнлэг байдлыг уралдааныхаа гол шалгуур болгосон уралдааны ялагчид ийн сайн үйлсэд санаа нэгдэн оролцож байгаа нь талархууштай юм. Сонирхолтой нь, Б.Энхриймаа болон “Хатан Эрдэнэ” холбооныхны хамтран тусалсан гэр бүл Монголын сайхан бүсгүй шалгаруулах уралдаантай холбоотой юм. Шилдэг 18 оролцогчийн нэг Б.Азбилэгийн төрсөн эгч зуурдаар таалал төгсч, уралдаан болох үед түүний гэр бүлд хүнд гарз тохион, дөрвөн хүүхэд нь бүтэн өнчирч үлдсэн байжээ. Монголын сайхан бүсгүй шалгаруулах уралдаанд бэлтгэх явцдаа ижилсэж дассан нэгэн найзынхаа гэр бүлд тохиолдсон уй гашууг хуваалцаж, эгчийнх нь хүүхдүүдийг орон байртай болгох шийдвэрийг Б.Энхриймаа өөрийн гэр бүл болон “Хатан Эрдэнэ” холбоотой зөвшилцсөнөөр гаргасан байна. Тэргүүн гоо бүсгүйн шалгаруулах уралдааныг ивээн тэтгэн, тэргүүн гоо бүсгүйг 20 сая төгрөгөөр дэмжин, нийгмийн хариуцлагаа харуулсан "Альфа Азиа" компанийн хамт олны сайхан сэтгэл ийнхүү сайн үйлсийн эхлэлийг тавьж чаджээ.

Монголд анх удаа сайхан бүсгүй шалгаруулж эхэлсэн цагаас хойш 30 жилийн ойн босгон дээр Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн уралдааныг өнгөрч зургадугаар сарын 30-нд “Зайсан хилл” цогцолборт зохион байгуулсан билээ.

Үе үеийн сайхан бүсгүйчүүд нэгдэн зохион байгуулсан тус уралдаан “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриатай, нийгэмд зөв бодол, зөв үг, зөв үйлдэл, зөв хандлага бий болгох зорилгыг хамгийн чухал болгосноороо онцлог.

11 жил завсарласны эцэст дахин ирсэн “Монголын сайхан бүсгүй-2018” наадмын ялагчаар Орхон аймгийн харьяат Э.Энхриймаа шалгарч, 999 сорьцтой мөнгөн титэм, 20 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болсон юм.

Э.Энхриймаа 21 настай бөгөөд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд Олон улсын нягтлан бодогч мэргэжлээр суралцдаг, унаган англи, орос хэлтэй.

Монголын отгон сайхан бүсгүй ийн шагналын 20 сая төгрөгөө бүтэн өнчин үлдсэн дөрвөн хүүхдэд хандивлаж, хашаа байшинтай болгон, нэгэн гэр бүлд гэрэл гэгээ бэлэглэсэнд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлж байна. Сайн сайхан үйл бодол бүхэн сайхан амьдралд хөтөлнө.

Т.Цэнгэл

grandnews.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ганаа (202.9.42.5)
    Мундаг охин
    2018 оны 07 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 2 цаг 28 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 2 цаг 33 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 2 цаг 41 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 2 цаг 44 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 2 цаг 48 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 3 цаг 16 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 3 цаг 52 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 4 цаг 59 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 5 цаг 2 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 5 цаг 10 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 10 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 10 цаг 52 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 10 цаг 55 мин Хэлгүй бол төргүй 11 цаг 56 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 12 цаг 7 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 12 цаг 13 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 12 цаг 17 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 12 цаг 28 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top