x

Онцгой байдлын албаныхан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Монгол Улсын тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд  2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 07 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.  Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргаас ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг төв, орон нутгийн анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгоод байна.

Үүнд:

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед үүрэг гүйцэтгэх хариуцлагатай эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүнийг томилж, бэлтгэл бэлэн байдлыг хангах;

-Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон ерөнхий эргүүл нь төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд  хяналт тавьж,  удирдлага зохицуулалтаар хангах;

-Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хариуцлагатай эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүн нь Онцгой байдлын ерөнхий газрын ерөнхий эргүүл, шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагчтай холбоотой ажиллах;

-Баяр, амралтын өдрүүдэд шуурхай албаны болон аврах, гал унтраах автомашин, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж шатахууны дүүргэлтийг 80 хувиас доошгүй байлгах;

-Алба хаагчид нь төв, орон нутгаас гадагш гарах тохиолдолд шууд захирах дарга /захирагч/-аас зөвшөөрөл авч явсан, ирсэн тухайгаа дарга /захирагч/-д биеэр илтгэж мэдэгдэх;

-Гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тохиолдолд хариуцсан дарга нар үүрэг гүйцэтгэлд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага, ерөнхий эргүүлд тухай бүр танилцуулж байх; 

-Аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бэлэн байдлыг хангуулж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, албад, мэргэжлийн ангийн томилгоот албан тушаалтныг үүрэг чиглэлээр хангах, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээг газрын дарга нар шуурхай зохион байгуулж удирдлагаар хангах;

–Болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх мэдээ, мэдээллийг төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн бүх хэрэгслийг ашиглан шуурхай хүргэх;

-Баяр, амралтын өдрүүдэд хүн ам олноор цугларах худалдаа, үзвэр үйлчилгээний газруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулах;

-Үер, усны аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж тараах, гол, мөрний эрсдэлтэй газруудад тэмдэг, тэмдэглэгээ, хамгаалалт тавих, цагдаагийн байгууллагатай хамтран завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллуулах;

–Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж эрсдэлтэй газруудад аялал зугаалгыг түр хугацаагаар хязгаарлах, хяналтын цэг, хөдөлгөөнт болон морин эргүүлийг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж явуулах зэрэг үүрэг чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 2 цаг 28 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 2 цаг 33 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 2 цаг 40 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 2 цаг 44 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 2 цаг 47 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 3 цаг 16 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 3 цаг 52 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 4 цаг 59 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 5 цаг 2 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 5 цаг 10 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 10 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 10 цаг 51 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 10 цаг 54 мин Хэлгүй бол төргүй 11 цаг 56 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 12 цаг 7 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 12 цаг 13 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 12 цаг 17 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 12 цаг 28 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top