x

Гол, усны ослоос урьдчилан сэргийлье

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Бэлтэс, Үүр, Хангай нуруунаас эхтэй Байдраг, Шар-Усны гол, Заг, Цагаантуруут, Богд, Чигэстэй, Идэр, Буянт, Яруу,  Хэнтий нуруунаас усжих Туул гол Лүн сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-70 см нэмэгдэж, Үүр, Шаргалжуут, Шар-Усны гол, Онги, Орхон, Хэрлэн, Онон, Хархираа, Ховд, Чигж зэрэг голууд үерийн түвшинг 10-35 см, Байдраг гол Баянбүрд, Хэрлэн гол Чойбалсан, Орхон гол Орхон баг орчимд үерийн аюултай түвшинг 5-20 см даван үерлэж байна.  

Мөн наймдугаар сарын 16-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд, 19-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын хойд хэсгээр бороо орно.

Иймд  үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

-Хүүхдийг хараа хяналтгүйгээр орхилгүй, гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны  орчимд тоглуулахгүй байх,

-Амралт, аялал, зугаалгаар явахдаа усны ойролцоо амарч зугаалахгүй байх, нэгдсэн зохион байгуулалттай явах,

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх,

-Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,

-Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 1 цаг 58 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 2 цаг 3 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 2 цаг 11 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 2 цаг 14 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 2 цаг 18 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 2 цаг 46 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 3 цаг 22 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 4 цаг 29 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 4 цаг 32 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 4 цаг 40 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 10 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 10 цаг 22 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 10 цаг 25 мин Хэлгүй бол төргүй 11 цаг 26 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 11 цаг 37 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 11 цаг 43 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 11 цаг 47 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 11 цаг 58 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top