x

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 65.5 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдөр болсон ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын явцыг хэлэлцлээ. 

Улаанбаатар хотын хэмжээнд 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахаар 1,104 ажил төлөвлөсөн. Үүнээс 724 ажил нь бүрэн хэрэгжсэн буюу 65.5 хувийн биелэлттэй байгаа аж.

Нийслэлийн дулааны эх үүсвэр болж буй 1, 2, 4, Амгалан дулааны станцуудын бэлтгэл ажил 68 хувьтай байгаа бол УБЦТС ТӨК-ийн өвөлжилтийн бэлтгэл 64.4 хувьтай байна. Мөн ОСНААУГ-ууд өөрсдийн хөрөнгөөр орон сууцнуудын дундын хэрэглээний шугам шинэчлэх ажлыг эрчимтэй хийсээр байна. Ирэх сарын 15-н гэхэд бүх засвар дуусах боломжтой. Түүнчлэн Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар 15 байгууламжийн халаалтын уурын 32 зуухны халаалтын засварын ажил 72 хувьтай явагдаж байна.

2018-2019 онд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 352.5 сая төгрөгөөр 750 тн бодис, 500 тн давс нөөцлөх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Мөн БАЯНХОШУУ ДЭД ТӨВИЙГ төвлөрсөн дулаанаар хангах зорилготой Дулааны 11и магистраль шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажил нь 3 үе шаттай хийгдэхээс I үе шатны ажил нь 2Ø700мм голчтой 2800 метр шугамын угсралт хийхээс өнөөдрийн байдлаар материал таталт, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан 80 орчим хувь нь хийгджээ. 

Түүнчлэн нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд өвөлжилтөд хүндрэл учруулж болзошгүй 18 сургууль, 16 цэцэрлэг, хоёр ясли буюу нийт 36 барилга байгууламжид зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн УБЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтэс, нийслэлийн Боловсролын газар, харьяа дүүргүүд хамтран нөхцөл байдалтай газар дээр нь очиж үзсэний дагуу дараах цэцэрлэг, сургуулийн дээвэр, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжид зайлшгүй засварлах шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдүүлэх хүсэлтээ танилцууллаа.

Хотын дарга С.Батболд дулаан, ус хангамж, ариутгах татуургатай холбоотой бүх засварын ажлыг ирэх сарын 15-н гэхэд, сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг ирэх сарын 1-нд бүрэн дуусгаж, өвлийг өнтэй давах бэлтгэлээ нийслэл хот хангаж дууссан байх үүргийг холбогдох газруудад өглөө. Мөн Улаанбаатар хотын бүхий л салбарт өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгч, шаардагдах хөрөнгийг шийдвэрлэснээ мэдэгдлээ. 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 1 цаг 59 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 2 цаг 4 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 2 цаг 11 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 2 цаг 14 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 2 цаг 18 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 2 цаг 47 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 3 цаг 23 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 4 цаг 30 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 4 цаг 33 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 4 цаг 41 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 10 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 10 цаг 22 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 10 цаг 25 мин Хэлгүй бол төргүй 11 цаг 27 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 11 цаг 38 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 11 цаг 44 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 11 цаг 48 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 11 цаг 59 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top