x

Зуслангийн ногоон бүсийн 40 гаруй байршилд орц, гарц гаргаж, зөрчил арилгажээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ” эрчимтэй явагдаж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн зуслангийн бүсэд орц, гарц гаргаж, зөрчил арилгах ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.

Ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгой зусланд байрлах “Сонгоулд” ХХК төмөр хашааг буулгаж баталгаат кадастрыг зургийн дагуу хашааг 200 метр татуулсан байна. Ингэснээр тухай хэсгээр ганцхан машин явж, түгжрэл ихээр үүсдэг байсныг хоёр машин зорчих бүрэн боломжтой гудамж гаргаж өгсөн байна.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой 1 зусланд айлуудын хашааг татаж, орц гарц гаргаснаар тухайн хэсгийн 12 айл өөрсдийн зусландаа чөлөөтэй нэвтрэх боломжтой болсон байна.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгой зуслан зөвшөөрөлгүй 4 метртэй төмөр хашааг буулгаж, газрыг чөлөөлж, тухайн хэсэгт есөн айлын орц гарц нээгдэж, иргэдийн тав тухтай амьдрах нөхцөл боломжоор хангалаа.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулагийн зусланд бусдын орц гарцыг хааж хашаа барьсан байсныг буулгаж, зөрчлийг арилгаснаар тухай байршилд байрлах 10 гаруй айлын орц гарцыг нээсэн байна.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн хэсэгт байрлах айлуудын хашааг татуулж, орц гарц гаргасан гээд зуслангийн ногоон бүсэд газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг дүүргүүдийн Газрын албанаас зохион байгуулан ажиллаж байна.

Энэ жилийн хувьд Зуслангийн бүсийн газар чөлөөлөлтийн ажил эхэлснээс хойш 40 гаруй байршилд орц, гарцыг нээсэн бөгөөд зуслангийн ногоон бүсэд зөрчил арилгаж, орц, гарц гаргаснаас тухайн хэсэгт амьдарч буй айл өрхүүд хэд хэдэн хашаа дамжин давж, гэр лүүгээ явдаг, үүнээс үүдсэн үл ойлголцол үүсдэг гэх мэт бусад хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэж ажиллажээ.

Нийслэл, дүүргийн газрын албанаас газар чөлөөлөлтийн ажлуудыг эрчимтэй хийж байгаа бөгөөд холбогдох ажлын хэсэг явцын хяналтыг тухай бүрт нь явуулж, асуудлыг шийдвэрлэж байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 1 цаг 59 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 2 цаг 4 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 2 цаг 11 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 2 цаг 15 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 2 цаг 19 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 2 цаг 47 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 3 цаг 23 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 4 цаг 30 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 4 цаг 33 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 4 цаг 41 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 10 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 10 цаг 22 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 10 цаг 25 мин Хэлгүй бол төргүй 11 цаг 27 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 11 цаг 38 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 11 цаг 44 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 11 цаг 48 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 11 цаг 59 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top